… Хэрэв та нар үгэн дотор минь байвал (Миний сургаалийг хурдан авч, түүгээр амьдар) үнэхээр Миний дагалдагчид байна. Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэв. — ИОХАН 8:31-32
Хэн нэгэн сэтгэл санааны эдгэрэл авч, өнгөрсөн амьдралаа сэргээхийг хүсэж байвал үнэнтэй нүүр тул. Бид үгүйсгэл дунд амьдарч чадахгүй. Та шархалсан бол Бурхантай нээлттэй ярь, учир нь Тэр тантай хамаатай бүх зүйлд санаа тавьдаг.
Хүчирхийлэлийн золиос болсон эсвэл ямар нэгэн зовлон үзсэн хүмүүс тийм зүйл хэзээ ч болж байгаагүй юм шиг дүр эсгэхийг хүсдэг. Бага байхдаа амссан шаналал нь түүнийг сэтгэл санаагаар гэмтээдэг бөгөөд шарх нь ирээдүйд болох амьдралын бүх зүйлд, өөрийгөө харах байдал болон хандлага, харах хараанд нь нөлөөлдөг.
Миний туршлагаар бол би бусдад үйлчилж байхдаа хүмүүс бид хана босгохдоо мэргэжлийн гэдийг олж харсан бөгөөд харанхуй мухарт юмаа нуугаад, юу ч болоогүй юм шиг байдгийг нь олж харсан. Энэ нь амархан байдаг учраас ийм дүр эсгэдэг байх. Бид асуудлаас зугтсанаар өөрсдийгөө хүлдэг учраас нүүр тулж, Бурханаас тусламж гуйж чөлөөлөгдөх хэрэгтэй.
Есүстэй харилцаатай байхад гайхалтай, учир нь бидэнд Түүнээс нуух зүйл байхгүй. Тэр бүгдийг мэдэж байдаг. Бид Түүн дээр очвол ямар ч зовлонтой байсан, үүндээ яаж хандаж байсан ч хамаагүй хайрлагдсан, хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээ олж мэдэх болно.
Үнэнтэй нүүр тулахад хэцүү байдаг ч гэсэн, Есүстэй байвал чөлөөлөх болно гэж амалсан.