Үнэн гэсэн талд нь зогс

Үнэн гэсэн талд нь зогс

Эзэн бол Бурхан, Түүнээс өөр байхгүй гэдгийг чамд мэдүүлэхийн тулд тэдгээрийг чамд үзүүлсэн юм. — ДЭД ХУУЛЬ 4:35

Мэдлэг дутуу байснаар айдаг бол мэдлэгтэй байснаар айдсаасаа салж, хүчтэй урам зоригтой байх болно. Танд жишээ хэлж өгье:

Олон жилийн өмнө нэг шөнө би орондоо хэвтэж байгаад нэг сонин чимээ гэрт гарахыг сонссон. Тэр чимээг сонсох тусам би улам их айдаст автаж байсан. Айснаасаа болоод чичирч, тэгээд би унтлагын өрөөнөөсөө гараад юу байгааг нь харахаар очсон. Тэгээд юу байсныг нь мэдээд инээд хүрсэн, энэ дуу нь мөс хагалагч мөсөө хагалаад саванд унаж байгаа чимээ байсан. Энэ удаад урьдынхаас арай өөр дуу чимээ гаргаад байсан, яагаад гэдгийг нь мэдэхгүй. Гэхдээ би ямар зүйл, ямар чимээ гаргадаг талаар мэдлэг муу болохоороо л айсан.

Хүмүүсийн амьдрал дээр айж байгаа зүйлс нь ихэвчлэн иймэрхүү байдаг. Бурхан тэдэнд хайртай гэдгийг тэд мэддэггүй, тэдэнтэй хамт байж, хэрэгцээтэй бүх зүйлийг нь өгөх болно гэдгийг ч мэддэггүй учраас олон зүйлсээс айдаг. Тэд эдийн засгийн уналт болоход айдаг, тэдэнд хэн нэгэн дургүй гэж сонсвол бас үймэрдэг. Мөн оройн мэдээгээр муу мэдээ сонсвол айдаг.

Танд Бурхан гэж Хэн бэ гэдэг талаар ойлголт байгаа бол таны амьдралд айдас байхгүй болно.

Гадуур байгаа нөхцөл байдал ямар ч байсан зүрх сэтгэл тань тайван байвал, амьдралын ямар ч зүйлд итгэлтэй байх болно.


Энэ дэлхий дээрх танил биш дуу таныг айлгаж байсан ч, Бурхан тантай хамт байгаа учраас итгэлтэй бай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon