Үргэлжлүүлсээр Бай

Үргэлжлүүлсээр Бай

Иймээс Христ нэгэнтээ махбодоороо зовсон тул та нар ч гэсэн ижил санаагаар өөрсдийгөө зэвсэглэ. Учир нь махбодоороо зовсон нь нүглийг дуусгасан. Энэ нь биеэр амьдрах үлдсэн хугацаандаа цаашид хүний хүсэл тачаалын төлөө бус, харин Бурханы хүслийн төлөө амьдрахын тулд юм. — 1 ПЕТР 4:1-2

Петрийн гайхалтай эшлэл бидэнд хэцүү үеийг хэрхэн давж, туулах талаар нууц аргыг бидэнд зааж өгч байна. Эдгээр эшлэлүүдийг би ийнхүү тайлбарлаж хэлж байна.

“Есүс ямар замаар явсныг нь бодоод үз…Тэрээр зовлонг тэвчиж, Бурханы хүслийг биелүүлж байсныг нь та харснаар, хэцүү үеийг даван туулахад чинь танд туслах болно. Тулаанд өөрийгөө зэвсэглэж, Есүс шиг бод… Бурханы тааламжинд нийцэхгүй байхгүйн тулд би хэцүү зүйлийг ч тэвчих болно. Танд хэцүү зүйл тохиолдож байгаа бол оюун бодлоо Христ рүү хандуул. Тэгснээр зөвхөн өөрийнхөө дуртай амархан зүйлийг хийж, хэцүү зүйлээс зугтаахаа болино. Та өөрийнхөө мэдрэмж, бодлууддаа удирдуулах биш, Бурханы хүслийн дагуу амьдарч эхлэх болно”.

Бидний амьдралд хэцүү зүйл бас аз жаргалтай ялалт байгуулахаар зүйлс ч тохиолддог. Шалгуур, хэцүү зүйлс ирсэн ч Бурхан үүнийг Таны дотор байгаа нөөц бололцоог ашиглаж, хөгжүүлэхэд тань ашиглана. Таны хийх зүйл Бурхан таны амьдралд өгсөн амлалтуудыг харах хүртэлээ хэзээ ч болихгүй гэсэн шийдвэр гаргах юм. Муу сүнсний дийлж чадахгүй нэг л төрлийн хүн байдаг бөгөөд тэр нь хэзээ ч болилгүй, үргэлжлүүлэн хийсээр байдаг хүн юм.

Үргэлжлүүлэн хийсээр бай, та хүрэх л болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon