Үргэлжлүүлэн Явсаар Бай

Үргэлжлүүлэн Явсаар Бай

Петр Түүнд —Эзэн, хэрэв Та мөн юм бол усан дээгүүр алхаж, Тан дээр очихыг надад тушаагаач гэхэд Тэр —Ир гэлээ. Петр завинаасаа гарч, усан дээгүүр алхлан, Есүс рүү явав. — МАТАЙ 14:28-29

Петр Есүсийн тушаалаар завинаас гарахдаа хэзээ ч хийж байгаагүй зүйлээ хийсэн. Тэр итгэлтэй алхаж байхдаа амжилттай байсан, харин айдас зүрх сэтгэлд нь орж ирэх мөчид тэр живсэн.

Петрийн алдаа бол тэр шуурганд гол анхаарлаа тавьсан. Тэр Есүстэй ойр байхын оронд нөхцөл байдалд анхаарлаа тавих мөчид итгэлээ алдаж эргэлзсэн.

Ром 4:18-21 дээр Абрам хэцүү зүйлтэй тулгарсан үедээ ч итгэл нь гуйвж, дайвдаггүй байсан гэсэн. Тэр нөхцөл байдлаас сэргийлж байсан бол Петр нөхцөл байдал дотроо орчихсон. Харин Абрам бол итгэлээ баттай байлгаж, хамгаалсан учраас урагшилж чадсан.

Тэгэхээр бид Абрамын жишээ болон Петрийн алдаанаас суралцаж болно. Бид нөхцөл байдлаас сэргийлэх болохоос автаж болохгүй. Бид оюун бодлоо Есүс дээр тавьж, Түүнд итгэснээр, Тэр гайхамшиг үйлдэж, таныг хэрэгцээтэй бүгдээр хангах болно.


Таны амьдралд шуурга болвол давалгаа хичнээн өндөр байсан ч хамаагүй хараагаа Есүс дээр тавьж, Түүнтэй хамт алх.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon