Үргэлж амийг сонго

Махбодын бодол санаа (Ариун Сүнсгүй шалтгаан, мэдрэмжгүй) бол (бүх зовлонг агуулсан үхэл энд болон цаашид хоёулаа нүглээс үүдэлтэй) үхэл, (Ариун) Сүнсний бодол санаа бол амь (сүнс) ба (одоо болон үүрд) амар тайван билээ. — РОМ 8:6

Бидний оюун бодол ямар байхыг Паул Филиппой 4:8 дээр хэлсэн. Цэвэр, хайр хүрэм, хайрламаар, сайшаалтай, магтууштай сайн бүх зүйлсийг бодож бай гэж хэлсэн. Энэ чинь л Христийн оюун бодолтой байх гэж юу байдгийг хэлж байгаа юм. Би хүмүүст юу бодож байгаагаа тунгааж үзээрэй гэж хэлэх дуртай.

Олон хүн байгаа байдлаа өөрийнхөө асуудлын эх үүсвэр гэсэн худал бодолдоо итгэдэг. Тэгээд тэд нөхцөл байдлаа буруутгаж эхэлдэг бөгөөд тэдний дотор байгаа бодлууд асуудлын эх үүсвэр гэж мэддэггүй. Хэрвээ бид өөрсдийн бодлоо сайн “нягталж” үзээд Есүс Христэд дуулгавартай байх бодлуудаар өөрчлөх хэрэгтэй. (2 Коринт 10:5)

Бурхантай ойр байхын тулд бодлоо бас Түүн шиг болгох хэрэгтэй. Тэгснээр Ариун сүнс биднийг буруу зүг рүү явж байвал анхааруулж, зөв зам руу хөтлөх болно. Тэгэхээр сонголт бидэнд байна. Бид уруудаад явж болно эсвэл Христийн бодлуудыг бодож болно, алийг нь сонгомоор байна вэ? Нэг бодол нь биднийг сэтгэл гутрал, сөрөг байдал, хэцүү байдал руу хөтөлдөг бол нөгөөх нь амь руу хөтөлдөг. Та өнөөдөр амийг сонгоорой!


Таны бодол, үгс, хандлага, үйлдэл тань таны өдөр тутам хийж байгаа сонголтын үр дүн байх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon