Үүрд мөнхийн үр жимс

[Яг] Эцэг Намайг хайрласны адил Би бас та нарыг хайрласан. Хайранд минь байгтун [Надтай хамт Түүний хайран дотор үргэлжлүүлэн бай]. – Иохан 15:9

Манай гэрийн гадна талд байдаг нэгэн сайхан модыг Дэйв тайрах хэрэгтэй байна хэмээн шийдэж байсныг би ерөөсөө мартдаггүй юм. Модонд зарим нэг зэрлэг мөчрүүд ургаж, хажуу тийшээ налаад байсан юм. Тэр мэргэжлийн хүмүүсийг авчран тэр модыг тайруулж, шингэлнэ гэхэд нь би тэр талаар нээх их юм бодоогүй билээ. Харин би гэртээ ирэх үедээ, хөрөө барьсан аз жаргалтай эрчүүд миний модыг сүйрүүлсэн байхыг нь хараад сэтгэл минь үнэхээр эмзэглэж билээ.

Дэйв надад “Дараа жил хүртэл хүлээ. Энэ мод дахиад сайхан мод болж ургана” гэж хэлсэн юм.

Гэвч би хүлээх дургүй байв.

Нэгэн цагт өтгөн саглагар байсан мод маань шүдний чигчлүүр мэт болсныг нь би харах дургүй байсан юм. Гэвч Дэйвийн зөв байлаа. Дараа жил нь тэр мод өмнөхөөсөө бүр сайхан харагдаж, маш олон жилийн хүчтэй салхинд ч хүртэл ганхахгүй байх хүчтэй болж, өмнө хэзээ ч ургуулж байгаагүй маш олон үр жимсийг ургуулсан юм. Энэ бол бидний амьдралд хийдэг Ариун Сүнсний тайрах ажлын төгс жишээ юм. Түүний тайралт нь бидний доторхыг үзэсгэлэнтэй, хүчтэй, арвин үр жимстэй болгодог юм.

Галат 5 нь махан биеийн гэмүүдийн болон Сүнсний үр жимсний жагсаалтуудыг бидэнд өгдөг бөгөөд бидний махан бие маань илүү их сайн үр жимсийг ургуулахын тулд тогтмол тайрах үйл ажиллагааг хийлгэж байх нь чухал билээ. Яг л миний мод шиг, заримдаа бид хажуу тийшээ налдаг эвсэл тэнцвэрээ алддаг бөгөөд Бурхан биднийг дахин тэгшхэн байлгахын тулд бидэнтэй ажиллах ёстой байдаг. Биднийг харж хандан, байх ёстой хамгийн сайнд биднийг хүргэхийн тулд бидэнд тусалдаг Бурханы хайр халамжинд нь бид талархах хэрэгтэй. Тэр таны амьдралд Өөрийн тайрдаг хайчтайгаа ирэхийг Түүнээс гуй, тэгснээр та илүү арвин болон илүү сайн үр жимсийг ургуулах болно.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Сахилгажуулалт нь хэзээ ч сайхан санагддаггүй боловч бид хожим ургах үр жимсэнд нь баярлах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon