Өнгөрсөн амжилтаа санах нь

Өнгөрсөн амжилтаа санах нь

Давид цааш нь «Арслан, баавгайн савраас намайг аварсан ЭЗЭН тэр филист хүний гараас ч намайг аварна гэв.» Саул, Давидад «Явагтун, ЭЗЭН чамтай хамт байх болтугай» гэж хэлэв. — 1 Самуел 17:37

Үнэнийг хэлэхэд чадал сорьсон нөхцөл байдалд орохдоо бид сөргөөр бодож сэтгэдэг. Гэсэн ч өнгөрсөн үеийн хэцүүхэн сорилтуудаа бид сөргөөр бус, харин эергээр бодож хүлээн авах хэрэгтэй.

Гайхамшигтай үр дүнд хүргэх Түүний үгийг судалснаар «үнэний аян замд» гарахыг Бурхан танаас хүсэж байна. Энэ нь таныг сөрөг бодлуудаа цэвэрлэхэд тусалж, аливаа нөхцөлд эерэг зүйлийг олж хардаг чадвартай болгоно.

Эерэг байдал бол хүчирхэг зэвсэг. Эерэг байхын нэг томоохон хүчин зүйл нь өнгөрсөн үеийнхээ ололт амжилтуудыг өөртөө сануулах юм.

Давид аварга биет Голиаттай нүүр тулахдаа өмнө нь арслан, баавгайг хэрхэн дийлж байснаа санадаг бөгөөд энэ нь тухайн нөхцөл байдалд түүнийг зоригтой болгосон.

Та яг одоо зовлон бэрхшээлтэй тулгарчихсан байгаа бол энэ нь анхны тохиолдол бус, та өмнө нь иймэрхүү сорилттой учирч байсныг тань сануулах гэсэн юм. Та сүүлд тохиолдсон сорилтоо даван гарсан. (Үүнээс үнэ цэнэтэй сургамж авсан л байх) Энэ удаад ч гэсэн давж гарч л таараа.

Давидтай адил өнгөрсөн амжилт ололтоо бүү март. Тэгээд Бурханы үгийг эрэлхийлж, Түүний юу гэж хэлэхийг хараарай. Илүү сайн өдрүүд ойртож байна. Бурхан үүнийг амласан юм!


Залбирлын эхлэл

Бурхан минь, заримдаа надад нүүрлээд байгаа нөхцөл байдал дийлдэшгүй мэт санагдавч Та намайг өнгөрсөн үед хүнд хэцүү байдлаас авч гарсан шигээ дахин чадна гэдгийг би мэдэж байна. Хуучин амжилтуудыг минь сануулж, одоогийн нөхцөл байдлыг эергээр харахад минь туслаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon