Өрөвдөх сэтгэл бүхий зүрхээ нээж өг

Өрөвдөх сэтгэл бүхий зүрхээ нээж өг

Дэлхийн эд хөрөнгөтэй нь ах дүүгийнхээ гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал, түүний дотор Бурханы хайр хэрхэн байх билээ? Бяцхан хүүхдүүд ээ, бид үг хэлээр бус, харин үйл ажил, үнэнээр хайрлацгаая. — 1 Иохан 3:17–18

Христэд итгэгчдийн хувьд, бидний хүн бүрт Бурхан өрөвч, энэрэнгүй сэтгэлийг өгдөг боловч үүнийг хүлээж авахын тулд бид зүрхээ нээх үү эсвэл хаалттай байлгах уу гэдэг нь бидний шийдвэр юм. Өнөөдрийн ертөнцөд тулгарч буй хэрэгцээ гачигдлын талаар нухацтай бодохоор миний зүрх бусдыг бодитоор өрөвдөн хайрлаж, нээлттэй болдгийг би олж мэдсэн юм.

Золгүй тэдгээр хүмүүс рүү бид бодол санаагаа хандуулж, тэдгээр зовж зүдэрсэн хүмүүст зүрх сэтгэлээ нээж өгөх хэрэгтэй.

1 Иохан 3:17–18 Би энэ эшлэлд үнэхээр дуртай. Учир нь энэ эшлэл хэн нэгний хэрэгцээг хараад түүнд туслалгүй, өөр хүний хариуцлага юм шиг хажуугаар нь зүгээр өнгөрч болохгүй гэсэн санааг онцгойлон гаргаж өгсөн. Бас хэрэгцээ гачигдал надад дэндүү ахадсан том зүйл учраас би яаж ч чадахгүй гэж бодож болохгүй. Яагаад гэвэл энэ нь үнэнд нийцэхгүй асуудал. Үйлчлэлийн туршлагаасаа би нэг зүйлийг ойлгож авсан. Хэдийгээр бид тухайн байдлыг тэр чигт нь өөрчилж чадахгүй ч ямар нэг зүйл хийх боломжтой. Бидний хийж чадах нэг зүйл бол хүмүүст найдвар өгөх юм.

Таныг дэлхий дахинд буй цөхрөнгөө барсан хүмүүсийн хэрэгцээнд өрөвч энэрэнгүй зүрх сэтгэлээ илүү өргөн нээж өгөхийн төлөө би залбирч байна.


Залбирлын эхлэл

Бурхан минь, би хувиа хичээж, бусдын гачигдал хэрэгцээг анзааралгүй амьдармааргүй байна. Би зүрхээ нээж, бусдад туслаж чадахын тулд Таны өрөвч, энэрэнгүй сэтгэлийг хүлээн авч байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon