Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «“Өшөө авалт нь Минийх, Би буцааж (өшөө авна) төлнө” гэж Эзэн хэлэв» гэж бичигджээ. — Ром 12:19
Хэн нэгэн биднийг уурлуулах үед Сатан биднийг сэтгэлээр унагах дуртай байдаг. Харин уучлал, энэрлээр хариу барих нь дайсны танаас хүсэж байгаа зүйлийн яг эсрэгээр үйлдэж байгаа хэрэг юм. Учир нь ингэснээр таны сэтгэлийг зовоох гэсэн түүний төлөвлөгөө нурдаг. Уучлах хүсэл танаас шууд гарахгүй бөгөөд дандаа амархан байдаггүй хэдий ч бид өөрийн чадах бүхнээ хийсэн үед Бурхан бидний чадахгүйг хийх болно.
Хэн нэгэн танд уурлаж, таныг гомдоовол ихэнх тохиолдолд шууд л буцаагаад яг адил хариу барих гэж оролддог. Гэвч хэрэв та тэдэнд адилхан хариу үзүүлбэл та үнэхээр юу хожно гэж? Ингэснээр та тэднийг улам уурлуулаад зогсохгүй тэд бас өшөөгөө авах гэж улам зүтгэх болно. Энэ нь давтагдсаар хэзээ ч дуусахгүй!
Бид уур бухимдлаас зуураастай байвал мунхаг байсаар байх болно. Бид уур хилэн болон биднийг уурлуулдаг хүмүүсийг Бурханд өргөж, энэ байдалд санаа тавих боломжийг Түүнд өгөх ёстой. «Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө (өшөө авна)» гэж Эзэн хэлэв.
Бурханд итгэ, тэгвэл Тэр танд санаа тавьж, таныг хамгаална. Болсон үйл явдлыг та өөрчилж чадахгүй ч харин үүнийг Бурханд өргөвөл Тэрээр энэ байдлыг таны амьдралд сайнаар эргүүлэх болно.
Залбирлын эхлэл
Бурхан минь, өшөө авалт нь Таных бөгөөд Та намайг хүмүүст уур бухимдлаар хариу барихыг хүсдэггүй гэдэгт би итгэж байна. Би уур бухимдлаа Танд өргөж, Таныг надад үргэлж санаа тавина гэдэгт итгэж байна.