Өөрийгөө Бурханд мэдүүл. Тэгээд амар

Чиний Бурхан Эзэн, аврагч дайчин, та нарын дунд байна. Тэр та нарын дээр баяр хөөртэйгээр баясна. Тэр хайр дотроо чимээгүй байна. Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно. – Зефаниа 3:17

Өнөө үеийн хүмүүсийн өмнө тулгарч байгаа хамгийн том асуудлуудын нэг бол бидний амьдардаг завгүй, яарсан, айдастай, стресстэй амьдрал юм. Завгүй байдал нь Бурханыг сонсоход жинхэнэ сорилт болж өгдөг боловч өнөөдрийн эшлэл нь Бурхан Өөрийн хайраар биднийг чимээгүй болгоно гэж амалсан байдаг. Та өөрийнхөө төлөө хийж чадах хамгийн тустай зүйлүүдийн нэг бол та намуухан, чимээгүй байж чадах газрыг олох явдал юм.

Бурханыг сонсох нь ганцаараа байх цаг мөчүүдийг шаарддаг. Хэрэв та үнэхээр Түүний намуухан чимээгүй дуу хоолойг сонсохыг хүсдэг бол өөрөө намуухан чимээгүй байх хэрэгтэй. Та Түүнтэй хамт ганцаараа байж чадах газрыг олох хэрэгтэй. Есүс “Харин чи залбирахдаа өрөөндөө орж, үүдээ хаагаад” гэж хэлсэн байдаг (Матай 6:6 харах).

Цөөхөн минутын амар амгалан ба чимээгүй байдал нь үргэлж хангалттай биш байдаг ба танд Бурханыг эрэлхийлэхийн тулд чимээгүй цагийн уртасгасан хугацаа бас хэрэгтэй. Бурхантай хамт цагийг өнгөрөөх үед, анхаарлыг чинь сарниулж, тасалдахаас сэргийлэхийн төлөө энэ нь чухал билээ.

Та Бурхантай хамт ганцаараа байхдаа өөрийнхөө асуудлуудын талаар бүү бод. Түүний мэргэн ухаан, хүч чадлыг гуй. Сэргэлт болон шинэчлэлтийг гуй.
Түүний таны амьдралд зориулсан зүйлийг мэдэхийг хүсэж байгаагаа Түүнд хэл.
Тэр танаар хийлгэхийг хүсэж байгаа зүйлээ танд хэлэхийг нь Түүнээс гуй.
Тэр танаар хийлгэхийг хүсэхгүй байгаа зүйлээ танд хэлэхийг нь ч бас Түүнээс гуй.

Та өөрийгөө Бурханы өмнө аваачиж, Түүнийг сонс. Та Түүн рүү очиж байгаа нь Түүнийг хүндэлж байгааг харуулдаг. Та Түүнээс гуйлтын хариугаа авах болно. Хэрэв та Түүнтэй хамт ганцаараа байх үедээ Түүний ярихыг нь сонсоогүй бол энэ талаар санаа бүү зов. Түүнийг эрэлхийлэх өөрийнхөө үүргээ та гүйцэтгэсэн бөгөөд Тэр таныг амьдрал дунд чинь чиглүүлэх болно.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Хэрэв танд Бурхантай өнгөрөөх зав байхгүй бол та хэтэрхий их завгүй байна гэсэн үг!

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon