Өөрийгөө Бүү Гээ

Өөрийгөө Бүү Гээ

Уур тэнэгийн цээжинд оршдог тул, Ууранд бүү яар. — НОМЛОГЧИЙН ҮГС 7:9

Амьдрал төөрдөг байшин шиг, заримдаа бид төөрчихдөг. Хүн болгон л биднээс өөр өөр зүйл хүсдэг. Хүн болгонд тааруулж, тэдэнд зохицох гэхээр бидэнд дарамттай болж эхэлдэг.

Бид бусдад таалагдах гэж амьдарвал өөрсдийгөө гээдэг. Бид бусдад таалагдах гээд өөртөө бас таалагдахгүй байна гээд Бурханд таалагдах ёстой гэдгээ орхигдуулдаг.

Би олон жилийн турш иймэрхүү зүйлс хийсээр байгаад өөрөө сүүлдээ будилж эхэлсэн. Тэгээд бүр доороо эргэлдэж “Би хэний төлөө амьдраад байгаа юм бэ? Би яагаад энэ бүгдийг хийгээд байгаа юм бэ? Би хүмүүст таалгагдагч болох гээд байна уу? Би Бурханы хүслийг биелүүлж байна уу?” гэж өөрөөсөө асууж байсан.

Та өөрийгөө гээж байсан уу? Та өөртөө сэтгэл хангалуун биш болохоороо бусдын хүслийг биелүүлэх гээд ядарч, гутарч байсан уу? Тийм бол та өөрийгөө тодорхойлж, өөрийхөө зам, дуудлагыг олж, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө байгаарай. Та Бурхантай ойр байснаар өөрийгөө, бас Түүний хүслийг олж, мэдэж хэрэгжүүлэх болно.


Та Бурханы хүслийг зүрх сэтгэлээсээ хийснээрээ өөрийгөө олж авах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon