Өөрийгөө умартах нь

Өөрийгөө умартах нь

Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм. — Галат 2:20

Паул өөрийгөө Христтэй хамт цовдлогдсон гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Бурханы төлөө амьдрахын тулд тэр өөрийнхөө тухай бодохоо болих хэрэгтэй байв. Биднийг ч гэсэн үүний адил байхыг уриалсан.

Энэ цаг мөчид та магадгүй ингэж бодож байгаа байх. Тэгээд би яах болж байна? Хэн надад санаа тавих юм бэ? Ийм бодол санаа голдуу биднийг Бурханы хүссэн арга замаар амьдрахаас хойш чангаадаг.

Өөрийнхөө хүсэж, бодож, мэдэрч байгаа зүйлийг бодох амархан. Харин өөрийнхөө төлөө амьдрах нь үнэндээ өөрийгөө зовооосон, дэмий хоосон амьдралын арга зам юм. Бурханд төвлөрч, бусдын төлөө олон зүйлийг хийх нь биднийг «юу идэж, юу өмсөх билээ» хэмээх айдсаас чөлөөлдөг нь үнэхээр гайхалтай.

Баяр хөөртэй байхын нууц нь амьдралаа өөртөө хадгалахыг хичээхийн оронд бусдад өгч зориулахад оршдог. Та анхаарлаа зөвхөн өөртөө төвлөрүүлэхээ болиод Бурханд тавихад Тэр танд хэрхэн жинхэнэ утга учиртай амьдралаар амьдрахыг харуулах болно.

Өөрийгөө Бурханд зориулан өдрөө эхлүүлж байхыг танд уриалж байна. Тэр цагт Бурхан таныг бурханлаг амьдралаар амьдрахад чинь итгэмжтэйгээр туслах болно.


Залбирлын эхлэл

Эзэн минь, би Танд өөрийнхөө нүд, чих, уруул, гар, хөл, зүрх, санхүү, билэг авьяас, чадвар, цаг зав, эрч хүч гээд өөрийгөө бүхэлд нь өргөж байна! Би өөрийнхөө төлөө бус зөвхөн Таны төлөө амьдрахыг хүсэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon