Өөрийгөө хайрлахад суралц

Өөрийгөө хайрлахад суралц

… “Би чамайг үүрдийн хайраар хайрласан. Тиймээс Би чамайг хайр энэрлээр татсан билээ. — ИЕРЕМИА 31:3

Олон хүмүүс өөртөө дургүй байдаг. Тэд өөрсдийгөө их шүүмжилдэг бөгөөд өөрсдийгөө үгүйсгэж, зарим нь бүр үзэн яддаг. Библид хувиа хичээж өөрийгөө төвтэй байж болохгүй гэж заадаг, гэхдээ энэ нь өөрийгөө тэнцвэртэй хайрлаж болохгүй гэсэн үг биш юм. Би үргэлж “Өөрийгөө хайрла, харин өөртөө дурлах хэрэггүй” гэж хэлдэг. Та өөрийгөө хайрлахгүй бол утгагүй, яагаад гэвэл та үргэлж л өөртэйгөө байна. Та цорын ганц өөрөөсөө ганц секунд ч холдож чадахгүй хүн.

Нэг залуу бүсгүй пастораасаа би өөрийгөө үзэн яддаг, залбираад өгөөч гэж хэлж байхыг сонсож байсан. Тэгсэн пастор алхам ухраад түүн рүү харсан. Тэгээд тэр тодорхойгоор “Бурхан Цорын ганц Хүүгээ илгээж, аймшигтайгаар зовоож амийг нь таны төлөө өгсөн байтал та яаж өөрийгөө үзэн ядаж чадаж байна вэ?” гэсэн.

Түүний хэлсэн үгс охины нүдийг нээж алдаагаа ойлгосноор тэр өөрийгөө хүлээн авч, хайрлах аялалаа эхлүүлсэн. Би таныг бас тийм байгаасай гэж хүсэж байна. Итгэлээр алхам хийгээд “Би Бурханы хайраар өөртөө хайртай. Би өөрийгөө хүлээн зөвшөөрч байна” гэж хэлээрэй.

Та өөрийгөө Бурхан таныг хэрхэн харж байгаатай адил харвал таны өөрийгөө харах хараа тэр чигтээ өөрчлөгдөх болно. Та илүү эерэг, итгэлтэй болж, урьд өмнөхөөсөө илүү амьдралдаа дуртай, аз жаргалтай байх болно.


Бурхан танд хайртай учраас та өөрийгөө хайрла.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon