
Хүүгээ таалан хайрладаг эцэг хүний адил Хайрладаг хүнээ Эзэн шийтгэдэг юм шүү. — СУРГААЛТ ҮГС 3:12
Та өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд хэцүү, зарим зүйлээ өөрчлөх хэрэгтэй гэж боддог байж магадгүй. Та Есүстэй адилхан болохыг хүсдэг байж болно. Та өөрийгөө буруу зүйл хийдэг гэж бодоод, хүлээн зөвшөөрөхгүй байлаа гээд энэ нь асуудал биш юм. Бид өөрсдийгөө Бурханы онцгой бүтээл гэж хүлээн зөвшөөрдөг боловч хийж байгаа бүх зүйлдээ дуртай байдаггүй.
Бурхан биднийг өөрчлөх болно, гэхдээ бид өөрийгөө хүлээн зөвшөөрөхөөс нааш бидэнд өөрчлөлт явагдахгүй. Бурхан биднийг байгаагаар минь, ямар ч нөхцөл болзолгүйгээр хайрласан гэдэгт итгэж, Түүнтэй ойр байж, Түүний заавраар өөрчлөгдөх боломжтой.
Өөрчлөлт хийхэд заавал өөрийгөө засах хэрэгтэй бөгөөд хайрлуулж үзээгүй хүнд өөрийгөө засах нь хэцүү байдаг. Засах гэдэг нь Бурхан биднийг зөв зүйл рүү удирдаж, заахыг хэлж байгаа юм. Тэр биднийг илүү сайн зүйл рүү хөтөлдөг харин бид өөрсдийгөө буруугаар хараад байвал Бурханы засаж байгаа зүйлийг баяр хөөртэйгөөр хүлээж авахынхаа оронд, ял шийтгэл мэт хүлээн аваад байдаг.
Бурхан бидний бүхий л хийж байгаа зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй, гэхдээ Тэр хайртай хүүхдүүдээ Өөртөө хүлээж авсан бөгөөд үргэлж хайрласаар байдаг.
Өөрөө өөртөө тэвчээртэй ханд. Та өдөр бүр өөрчлөгдөж байгаа гэдэгтээ итгэж урагшил.