Христийн төлөөх гэдгээс маань үүдэх аливаа сайныг чи таньснаар итгэлийн нөхөрлөл чинь үр дүнтэй болоосой гэж би залбирч байна. — Филемон 1:6
Магадгүй та өөрийнхөө талаар нэг их сайхнаар боддоггүй байж болох юм. Харин Бурхан таныг Христ дотор хэн гэдгээ мэдэж, өөртөө дуртай байхыг хүсдэг. Өөрийгөө улам ихээр хүлээн зөвшөөрч, Христ доторх өөртөө итгэх итгэлийг өсгөх таван бодит зөвлөгөөг танилцуулъя.
- Өөрийнхөө тухай сөрөг зүйл хэзээ ч бүү ярь. Өөрийн сул тал, өө сэв дээр төвлөрөх бус, харин Христээр дамжин ирсэн сайн зүйл бүрийг хүлээн зөвшөөрснөөр таны итгэлийн харилцаа үр нөлөөтэй болно.
- Өөрийгөө бусадтай харьцуулахаас зайлсхий. Петр өөр нэг дагалдагчтай өөрийгөө харьцуулснаар энэ саад бэрхшээлтэй тулгардаг. Тэр «…Эзэн, энэ хүн яах бол»? гэсэнд Есүс «Хэрэв Би ирэх хүртлээ түүнийг байлгахыг (амьд үлдээх, амьдруулах) хүссэн ч энэ нь чамд ямар хамаа байна»? гэж хариулсан (Иохан 21:21–22). Бид харьцуулах бус, зөвхөн үгийг дагаж, захирагдахаар дуудагдсан.
- Бурханаар өөрийнхөө үнэ цэнийг тодорхойлуул. Есүсийн улмаас Бурхан таныг аль хэдийн хүлээн зөвшөөрсөн гэдгийг сана.
- Дутагдалтай талаа зөвөөр авч үз. Өөрийгөө аль тал дээр сайжрах хэрэгтэйг мэдэх нь сайн хэрэг. Харин өөрийнхөө ахиц дэвшлийн үйл явцыг үнэлж байгаа эсэхээ шалга.
- Өөртөө итгэх итгэлийн жинхэнэ эх үүсвэрийг олж илрүүл. Хэрэв та өөртөө итгэх итгэлээ Бурханд тавивал, эрүүл хандлагатай болох нь мэдээж. Өөрөөсөө шалтгаалах бүхнийг хамгийн сайнаар хийж, үр дүнг нь Бурханд даатга.
Залбирлын эхлэл
Бурхан минь, хэдийгээр би өөрийгөө хүлээн зөвшөөрөх тал дээр асуудалтай байсан ч Та намайг хүлээн зөвшөөрсөнд баярлалаа. Таны надад өгч буй сайн чанаруудыг хүлээж авахад минь туслаач. Танаас өөртөө итгэх итгэлийг олж, өөрийн дутагдлаа бодитоор зөв үнэлэх чадвартай болгож өгөөч.