Тиймээс хэн нэг нь Христ (Meссиа) дотор байвал [шилжүүлэн суулгагдсан] тэрээр шинэ бүтээл (бүхэлдээ шинэ бүтээл) мөн… — 2 Коринт 5:17
Би амьдралдаа олон алдаа гаргаж байсан, бас ирээдүйд ч алдаанууд гаргана гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ би өөрөө өөртөө таалагдсан хэвээр байна. Үнэндээ би байнга бүх зүйлийг зөв хийдэггүй, гэхдээ энэ нь Христ дотор миний хэн байхад нөлөөлөхгүй. Би хайрлагдсан бөгөөд сайн хүн хэвээр байгаа гэдгээ мэднэ. Учир нь Христ дотор шинэ бүтээл болохдоо би өөрийнхөө «хэн» гэдгийг «хийдэг» зүйлээсээ ялгаж сурсан.
Таны «хийж» байгаа зүйл таны «хэн» гэдгийг тодорхойлохгүй гэдгийг ойлгосон цагт та ичгүүрээс чөлөөлөгдсөн шинэ түвшний эрх чөлөөг эдэлж чадна. Та Бурханд таалагддаг гэдгийг мэдсэн цагт өөртөө эрүүл, тэнцвэртэй байдлаар таалагдаж эхэлнэ. Өөрөө өөртөө таалагдаж эхлэх үед бусад хүмүүст ч таалагдаж эхэлдэг. Өөрөө өөрийгөө таалах гэдэг нь бардам зангаар дүүрэх бус, харин Бурханы бүтээсний дагуу өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэсэн үг.
Бид бүгд л зан байдлаа өөрчлөх хэрэгтэй байдаг хэдий ч өөрсдийгөө Бурханы бүтээл гэж хүлээн зөвшөөрөх нь Христ дотор сэтгэл санааны хувьд эрүүл бөгөөд бүрэн бүтэн болоход маш чухал зүйл юм. Хэрэв бид өөрөө өөртөө таалагдах чадварыг эзэмшиж чадвал ичгүүрт суурилсан төрөлх зангаа ялан дийлж, гайхалтай ахиц дэвшил гарах болно.
Залбирлын эхлэл
Ариун Сүнс ээ, өөрийнхөө «хэн» байхыг «хийдэг» зүйлээсээ ялгаж салгахад минь туслаач. Та намайг хайрлаж, миний амьдралд тасралтгүй ажилладаг учраас би өөрөө өөртөө таалагдаж, ичгүүрээс ангижирч чадна.