Тэгээд Бурхан (Эцэг, Хүү, Ариун Сүнс) — Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё… — Эхлэл 1:26
2 Самуел дээр Мефибошэтийн тухай түүх гардаг бөгөөд Жонотаны хүү, Саул хааны ач хүү байсан. Мефибошэт залуу байхдаа тахир дутуу, царай муутай байсан. Тэр өвөөгийнхөө, аавынхаа хууль ёсны залгамжлагч байх зохисгүй нэгэн гэж өөрийгөө боддог байсан.
Давид Мефибошэт дээр очиход тэр хааны өмнө сөгдөөд айсан. Харин Давид түүнийг бүү ай гээд түүнд найрсаг хандсан, учир нь Жонотантай хийсэн гэрээ байсан. Мефибошэт өөрийнхөө зүс царайнд дургүй байсан шиг бид ч бас ийм байдлаа ялан дийлэх хэрэгтэй.
Өөрийгөө дутуу үнэлэх нь бид өөртөө итгэлгүй, айж байгаагаас болдог. Бид Есүсээр юугаа зөвтгүүлсэн гэдгээ харахаас илүүтэйгээр өөрийнхөө буруу зүйлийг эхэнд хардаг. Тэр бидний бүхий л буруу зүйлийг Өөртөө аваад биднийг зөвтгөсөн. (2 Коринт 5:21) Бид үнэн дотор баяр хөөртэй алхах хэрэгтэй.
Би энэ түүхийн төгсгөлд дуртай. Давид Жонотаны төлөө Мефибошэтийг ивээдэг. Тэр түүнд зарц, газар өгч хэрэгцээтэй бүгдээр нь хангаж өгдөг. Бурхан биднийг Есүсийн төлөө ивээх болно.
Бид Мефибошэтийн сул дорой байдалтай адил дорой байдалтай байгаа. Бид хэдийгээр гэм буруутай, сул дорой ч гэсэн Хаан Есүстэй хамт хооллож нөхөрлөх боломжтой.
Бид Бурхантай гэрээ байгуулснаар Есүс Христийн цусаар ариусгагдаж тамгалагдсан.