Өөртөө итгэлтэй байхаас илүүтэй Бурханд итгэлтэй байх

Өөртөө итгэлтэй байхаас илүүтэй Бурханд итгэлтэй байх

Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна. (Өөрийгөө Христийн хангалттай байдалаар хангаж, мөн Тэр надад дотоод хүчийг өгдөг, Би түүгээр нь дамжуулан бүх зүйлд бэлэн, юутай ч адил тэнцүү байдаг) — ФИЛИППОЙ 4:13

Итгэлтэй байдал бол “өөртөө итгэлтэй байх” бөгөөд бид амьдралдаа ямар нэгэн зүйлийг хийсний дараа өөрийгөө сайн байгааг хараад бахдалтай байгааг хэлж байгаа юм. Хүн болгонд өөрийн хэрэгцээгээ хангахын тулд итгэлтэй байдал хэрэгтэй гэж бид сурцгаасан. Мэдээж энэ тэр чигтээ үнэн биш юм.

Бид өөрсдөдөө итгэхээс илүүтэй, Есүст итгэх итгэл хэрэгтэй. Бид Түүнээс салангид өөрийгөө дөвийлгөж бодож болохгүй. Бид зөвхөн Христээр дамжуулан гайхалтай зүйлсийг хийж чадна!

Бид “өөртөө итгэх” талаар буруу ойлголттой байвал олон асуудалд өөрийгөө оруулах болно. Бид цаашлаад айдастай, өөрийгөө аюулгүй гэсэн мэдрэмжгүй болж, Христ дотор өөрийн нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадахаа больдог.

Та өөрийн сул доройг байдлыг болон хүчтэй байдлаа хэтэрхий битгий дөвийлгөж хар. Зөвхөн Бурханд гол анхаарлаа тавь. Та сул дорой байвал Бурхан таныг хүчирхэгжүүлнэ, харин хүчтэй байвал Бурхан танд өгсөн гэсэн үг юм. Ямар ч байсан бүх итгэлээ Бурханд тавьдаг байх нь зүйтэй.


Бид өөртөө итгэх итгэлтэй байхаас илүүтэй, Бурханд итгэх итгэлтэй байх хэрэгтэй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon