Харагтун, сэтгэлийн гүнд үнэн байхыг Та хүсдэг бөгөөд Дотоод чанадад минь Та Мэргэн ухааныг мэдүүлнэ. — ДУУЛАЛ 51:6
Бурхан биднийг өөрийнхөө үнэн байдалтай нүүр тулж, зөв хүн болохын тулд гэмшээсэй гэж хүсдэг. Заримдаа бид үнэнийг сонсох хэрэгтэй байдаг.
Хүмүүс над дээр ирж, энэ талаар үг хэлэхэд нь би “Явж өөрийгөө толинд хар, гэм буруугаа гэмш” гэж хэлдэг. Та өөртөө үнэнч байснаар чөлөөлөгдөнө.
Жишээлбэл: таны асуудал хүүхэд байхад аав ээж тань таныг хайрлаж байгаагүйгээс болоод та яг үнэндээ хатуу хахир, өш санадаг хүн болсон байж болно. Та өөрийгөө толинд хараад “Миний аав ээж намайг хайрлаж байгаагүй, хайрлах ч үгүй байх. Гэхдээ Бурхан надад хайртай, энэ л надад хангалттай” гэж хэлээрэй.
Би таныг өөрөө авч чадахгүй зүйлийнхээ төлөө дэмий цаг үрдэг нэгэн байгаасай гэж хүсэхгүй байна. Та хайрлагдаагүй учраас амьдрал тань сүйрсэн гэж бодож байгаа бол үлдсэн амьдралынхаа туршид ийм байдлаар битгий амьдар. Та Давид хийсэн шиг зүйлийг хийж чадна. Өөрөө өөртөө “Аав ээж минь намайг хайрлаагүй хаясан боловч Эзэн намайг Өөртөө (өргөж авсан) авсан” гэж хэлээрэй. (Дуулал 27:10)
Танд ямар ч асуудал саад болж байсан түүнийгээ илчлээд, гэмшиж итгэлтэйгээр өөрийгөө дотроос нь өөрчлөөрэй.
Үнэнийг хэлж илчилснээр та өнгөрсөнд болсон зүйлстэйгээ зууралдахаа болино.