Өөрчлөгдөх хүсэл

Өөрчлөгдөх хүсэл

Би өнөөдөр тэнгэр газрыг дуудаж, та нарт гэрч болгон чиний өмнө амь ба үхэл, ерөөл ба хараалыг тавъя. Чи бас чиний үр удам амьдрахын тулд амийг сонгож, Дэд хууль 30:19

Би есөн настайгаасаа тамхи татаж эхэлсэн. Намайг тайвшруулдаг байсан учраас энэ нь надад таалагддаг байв. Тэгээд тамхиа хаяхыг хүсдэг болтол нэлээд урт хугацаа өнгөрсөн юм. Тамхиа хаявал таргалчихна гэж бодоод хаях хэрэгтэйг мэдсэн хэрнээ хүсдэггүй байлаа. Энэ нь олон жилийн турш миний шалтаг болж байв. Дараа нь би хаяад буцаад ороод, дахиж хаяад буцаад ордог тойрогт орчихсон байсан.

Гэвч миний энэ хямрал дээд цэгтээ хүрч, татмаар санагдсан үедээ цуглааны үеэр сэмхэн гарч машиныхаа суудалд шигдэж байгаад тамхилдаг болсон. Тэр үед л би тамхиа хаяж, өөрчлөгдөх хэрэгтэйгээ мэдсэн юм. Жишээ нь: хүн зөв хооллож эхлэхийн тулд заримдаа зүрхний шигдээстэй болсныхоо дараа л ухаардаг. Гэхдээ та хямралын дээд цэгтээ хүрэхээ хүлээх хэрэггүй. Та зүгээр л шүдээ тас зуугаад «Хангалттай, би одоо болилоо» гэж хэлж болно шүү дээ.

Бид яаж амьдрахаа сонгож болно гэж Библи хэлдэг. Бурхан таныг өөрчлөгдөх чадвар ба дэмжлэгээр хангасан. Харин та өөрөө ингэх хүсэлтэй байх хэрэгтэй. Эс бөгөөс тэрхүү хямрал таныг гэнэт маш хурдан хүчтэй цохих болно. Хямралын дээд цэгт хүрэхээсээ өмнө амийг сонгох нь хамаагүй амархан.

Хэсэгхэн зуур жаахан тухгүй хэцүү байхаас бүү ай. Би эцэстээ тамхинаас чөлөөлөгдсөн бөгөөд энэ амархан байгаагүй. Гэхдээ би үүнийг ганцаараа хийгээгүй.

Та өөрийгөө өөрчлөхөд бэлэн гэж бодож байгаа бол энэ хүслээ Бурханд өргөж «Надад туслаач, надад туслаач, надад туслаач» гэж хэлээрэй.

Сайн мэдээ нь юу гэвэл та Бурханы тусламжтайгаар, мөн амьдралыг сонгох шийдвэрээрээ жинхнээсээ, бүрмөсөн өөрчлөгдөж чадна.

Залбирлын эхлэл

Бурхан минь, Та надад сонголтыг өгсөн. Би амийг сонгож байна! Өөрчлөлт амархан ирэхгүйг би мэднэ. Харин надад туслахыг Танаас гуйж байна. Таны дэмжлэг, өөрлөгдөх гэсэн миний хүсэл байвал би ямар ч саад бэрхшээлийг туулж чадна гэдгээ мэдэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon