
Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээрээ Эзэний алдрын тусгалыг тольдох мэт хараад, Түүний дүрд Эзэний Сүнсээр алдраас алдарт өөрчлөгддөг. — 2 КОРИНТ 3:18
Би өсөж өөрчлөгдөхийг хүсдэг, та ч бас хүсдэг байх. Би өөрийнхөө зан чанарыг өөрчилөхийг хүсдэг. Би өөрчлөгдөх үйл явцыг хармаар байдаг. Жишээлбэл: би байр сууриндаа баттай зогсож, хайрыг ихээр түгээж, сүнсний бүх үр жимсийг харуулмаар байна. Энэ өдөр миний сэтгэл санаа онцгүй, сайн биш байгаа ч гэсэн би бусдад элэгсэг, сайн хандмаар байна. Хэдийгээр бүх зүйлс миний эсрэг ажиллаж байгаа мэт болж өгөхгүй байсан ч гэсэн би Есүс Христийн зан чанарыг харуулмаар байна.
Ариун сүнсний хүчээр бид хүссэн зүйл маань биелэгдэхгүй байсан ч баяр хөөртэй, сайн, эелдэг байж чадна. Эргэн тойрны юм холион бантан байсан ч бүгд л миний эсрэг байгаад тэвчиж чадахгүй, ууртай, сэтгэлээр унаж байсан ч бид тайван байж сурах хэрэгтэй.
Миний асуудлууд намайг өөрчилдөг биш харин Бурхан Өөрийн нигүүслээр дамжуулан намайг өөрчилдөг гэдэг чухал зүйлийг би сурсан. Би Бурханы хүч намайг бага багаар өөрчилдөг гэдгийг мэдээгүйгээсээ болж, олон жилийг өөртэйгөө барилдаж өнгөрөөсөн.
Бурхан намайг ийнхүү өөрчилдөг: Тэр бидэнд нэг зүйлийг үзүүлээд, дараа нь биднийг Түүнд итгэхийг хүлээдэг, үүнийхээ дараа бидний амьдралд ажлаа хийж эхэлдэг.