Өөрчлөлт бол үйл явц

Тэгэхэд Абрахам тэвчээртэй хүлээснээрээ амлалтыг хүртжээ. — ЕВРЕЙ 6:15

Өөрчлөлт хурдан болдоггүй. Нэг удаа хичээл зааж дуусахад ирсэн нэг эмэгтэйг би ерөөсөө мартдаггүй. Тэр гараа ташаандаа тулаад “Би мөнгөө авмаар байна” гэж хэлсэн. Би тэр эмэгтэйг нэлээд гайхаад “Мөнгөө авмаар байна гэдэг нь юу гэж байгаа юм бэ?” гэж хэлсэн. Тэгсэн тэр эмэгтэй ”Жойс, би таны үйчлэлд өөрийгөө зориулж, таны хэлсэн болгоныг л дагаж, бүтэн хоёр долоо хоног хийсэн боловч юу ч өөрчлөгдсөнгүй” гэж хэлсэн.

Нэлээд дуулиантай юм болсон ч, би тэр эмэгтэйд юм ийм хурдан болдоггүй юм гэдгийг тайлбарлаж өгсөн. Өөрчлөлт хийхэд хугацаа хэрэгтэй. Тэгээд хүссэн үр дүндээ хүрэхийн тулд үйл явцыг хүлээж байхдаа тэвчээр хэрэгтэй байдаг. Тэр эмэгтэй хурдан үр дүнд хүрэхийг хүсэж яарсан учраас дургүйцсэн, Бурхан ийм зүйлийг хүсдэггүй. Аврагдсан бол таныг өөрчлөлтийн зам хүлээж байгаа бөгөөд та түүгээр алхах болно. Бидний амьдрал Бурханы үгээр дамжуулан өөрчлөгддөг. (Иаков 1:21-25)

Бурхантай ойр дотно харилцаатай байхын тулд насан туршдаа суралцагч болон дагалдагч байх болно гэсэн шийдвэр гаргах хэрэгтэй. Үгийг унш. Бурханы үгийг хичээлүүдээр дамжуулан сонс. Бурханы үгийг зүрхэндээ хийхээс өөр сайн зүйл гэж байхгүй… энэ бол хамгийн чухал үйл явц юм.


Библи дээр бид итгэл болон тэвчээрээр дамжуулан Бурханы амлалтуудыг өвлөж авсан гэж хэлдэг (Еврэй 6:12) бөгөөд итгэл бол Бурханы үгийг сонсохоос эхэлдэг. (Ром 10:17)

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon