Өөрөө өөртөө санаа тавь

Өөрөө өөртөө санаа тавь

Та нарын бие бол Бурханаас та нарт буй (маш ариун газар), дотор чинь байдаг Ариун Сүнсний сүм бөгөөд та нар ч өөрсдөө өөрсдийнх бус (бэлэг) гэдгээ мэддэггүй юм уу? Та нарыг үнэтэйгээр худалдан авсан (асар их үнээр, Өөрйин болгон) тул биеэрээ Бурханыг алдаршуул. — 1 КОРИНТ 6:19-20

Бурхан хүн бүрт онцгой амьдрал бэлдсэн байдаг. Үүний тулд бид Бурханы оршин байгаа гэр нь болсон биеэ хайрлаж, халамжлах хэрэгтэй. Бурханы өгсөн зорилгыг биелүүлэхийн тулд бид идэж ууж байгаа зүйлдээ анхаарч, амарч дасгал хийж, эрүүл амьдралын хэв маягтай байх хэрэгтэй.

Үргэлж муухай мэдрэмжтэй байхаас илүү муу зүйл гэж байхгүй. Олон хүн жингийн асуудал болон шим тэжээлтэй хоол идэх зэрэгтэйгээ тэмцсээр байна. Би иймэрхүү нөхцөл байдалд сэтгэл санаа ямар байдгийг мэднэ. Бидний эрүүл мэнд сайн биш болж, тэнцвэрээ алдсанаар сэтгэл санаа сайхан байдаггүй. Биеэ сайн асарч тордоогүйн улмаас бидний бие муу байгаа үед бид Бурханы дуудсан дуудлагыг биелүүлэхэд бидэнд хэцүү байдаг.

Би бие махбодио сайн мэдэх нь сүнстэй холбоотой гэж боддог бөгөөд юу хэрэгтэй, юу сайн гэдгийг нь мэддэг байх хэрэгтэй. Бид Бурхантай ойр дотно харилцаатай болсноор таны бүх бие махбод, сүнс, сэтгэл Түүнд хамаатай болдог. Би таныг өнөөдөр Эзэнээс эрүүл мэнд, бие махбоддоо хэрэгцээтэй ухаалаг сонголтын төлөө залбираасай гэж хүсэж байна.


Бурханаас Ариун сүнсний эерэг, эрүүл зөвлөгөөг дагаж, махан биеийн сөрөг, сүйтгэх зүйлсийг эсэргүүцэхийн төлөө гуйгаарай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon