Авах зохисгүй зүйлийг хүртэх нь

Авах зохисгүй зүйлийг хүртэх нь

Би Эзнийг тэвчээртэйгээр хүлээсэн. Тэр над уруу ойртож, хашхирахыг минь сонссон. Тэр намайг сүйрлийн нүхнээс, шавар шавхайнаас татан гаргаж, алхмыг минь бат бэх болгон хөлийг минь хадан дээр тавьсан. — Дуулал 40:1–2

Нэлээд их хүн тэднийг хүртэх зохистой гэж бодсон юмны төлөө л Бурхан тэдэнд туслахыг зөвшөөрдөг гэж боддог. Нэгэн үе миний амьдрал ч гэсэн тийм байв.

Олон жилийн турш би, Бурхан намайг хүртэх зохистой гэж бодож байгаа учраас л надад туслах ёстой гэж санадаг байсан. Би хангалттай их сайн үйлс хийсэн учраас өөрийгөө Түүний тусламжиийг авах зохистой хүн гэж боддог байв.

Ийм бодол санаа талархах, баярласнаа илэрхийлэх хандлагыг бий болгохгүй. Хэрэв хүртэх ёстойгоо л авсан гэж бодвол энэ нь бэлэг биш харин шагнал «гүйцэтгэсэн ажлын төлбөр» болж таарна. Зохистой учраас авах ба хүртэх зохисгүй хэрнээ хүлээн авах хоёрын ялгаа нь үйлс ба нигүүлслийн ялгааг харуулж байна.

Өдөр бүр итгэлээр алхах тусламжийг авахын тулд зүрхээ нээж, Бурханы нигүүлслийг амьдралдаа оруулаарай гэж уриалмаар байна. Сэтгэл санаагаар унасан үедээ та өөрийн хичээл зүтгэлээр амьдарснаас болоод л сэтгэл гонсгор байдалд хүрсэн гэдгээ үргэлж санаж байгаарай. Танаар дамжуулан ажиллахыг Бурханд зөвшөөрснөөр Түүний нигүүлсэл рүү буцаж очих хэрэгтэй.

Таныг дэмжиж туслахыг Бурханд зөвшөөр. Бурханы тусламжийг хүртэх зохистой нэгэн болох гэж оролдохоо больж, таны хэрэгцээ бүрийг хангахыг Түүнд зөвшөөр.


Залбирлын эхлэл

Эзэн, би хүртэх зохистой гэж бодсон үедээ л Таны тусламжийг хүлээж авах нь Таны хувьд утгагүй зүйл гэдгийг ухаарлаа. Би өөрийн гэсэн үйлсээсээ татгалзаж, Таны нигүүлслийг авч байна. Намайг зохисгүй байсан ч нөхцөл байдал бүрт минь надад тусалдагт баярлалаа.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon