Ажил, амралтаа зохицуулж тэнцвэртай байлгах

Ажил, амралтаа зохицуулж тэнцвэртай байлгах

Учир нь Бурхан бидэнд айдсын (хулчгар, хүсэл эрмэлзэл, айдас түгшүүр) бус, харин хүч, хайр ба биеэ захирах (Түүний) сүнсийг өгсөн. — 2 ТИМОТ 1:7

Хүн болгонд адилхан хорин дөрвөн цаг өгөгдсөн. Бид энэ олдсон цагаа ухаалгаар хэрэглэх нь чухал бөгөөд амьдралынхаа бүх хэсэгт зөв тохиромжтойгоор хуваарилж, амьдралаа илүү алсын хараатайгаар хөгжүүлэх хэрэгтэй. Хэрэв бид хэтэрхий их ажилтай, амрах цаг байхгүй байвал тэнцвэрээ алдана. Бид ажлын донтой болж, сүүлд нь ядраад л дуусна.

Би ажлаа хийж гүйцэтгээд сэтгэл ханамж авдаг, дэмий зүйлд цагаа зарцуулж үрэх дургүй. Миний зан чанар ийм учраас би ажлын цагаа тэнцвэртэй болгоход анхаардаг. Би зөвхөн ажиллах биш, амрах хэрэгтэй гэж өөртөө анхааруулдаг. Надад Бурхантай ойр байж, эрүүл байх нь чухал байдаг.

Гэхдээ хэтэрхий амраад ажил хийхгүй байх тохиолдол байдаг. Соломон “Залхуугийн дээвэр хотойж, лазан гартны гэрт дусаал гоожих” гэж хэлсэн. (Номлогчийн үгс 10:18)

Өөрөөр хэлбэл ажил сайн хийхгүй бол асуудалтай байх нь байна. Тэдний санхүү, сүнслэг амьдрал, эд хөрөнгө, бие махбод нь ажил хийхгүй бол байдал хэцүүдэж, тэдний бүх зүйл асуудалд орно.

Бурханаас эрүүл байж, ажил болон амралтаа тэнцвэртэй байлгахад туслаарай гэж тусламж гуйгаарай. Цаг гаргаж урдаа байгаа ажлаа дуусга, гэхдээ хажуугаар нь өөрийгөө амар тайван байлгаж, баясгах цаг гаргаарай. Хоёулаа чухал. Тэнцвэртэй байна гэдэг бол гол түлхүүр юм!


Бурханаас амьдралаа тэнцвэртэй авч явахад туслаарай гэж залбираарай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon