Та Ариун Сүнсийг дагаж байна уу эсвэл сэтгэл хөдлөлөө юү?

Та Ариун Сүнсийг дагаж байна уу эсвэл сэтгэл хөдлөлөө юү?

Махбодынхоор байгсад Бурханд таашаагдаж чадахгүй. — Ром 8:8

Бид сэтгэл хөдлөлөө бус, Ариун Сүнсийг дагах хэрэгтэй талаар би олон удаа ярьсан. Гэсэн хэдий ч сэтгэл хөдлөл хамгийн түрүүнд биднийг хэрхэн удирддагийг огт ойлгоогүй хүмүүс олон байдгийг би мэднэ.

Сэтгэл хөдлөл бидний зүрх сэтгэлд харьяалагддаг. Зүрх сэтгэл маань оюун санаа, хүсэл, сэтгэл хөдлөлөөс бүрддэг. Зүрх сэтгэл маань бидний юу бодож, хүсэх, мөн хэрхэн мэдрэхийг бидэнд хэлж өгдөг. Зүрх сэтгэлийн эдгээр гурван хэсгээс бидний сэтгэл хөдлөл буюу мэдрэмж хамгийн хурдан өдөөгддөг.

Өөрөөр хэлбэл: Ариун Сүнсний мэргэн ухаан ба ялгах чадвар нь бидний сэтгэл хөдлөлийн хашхираанд амархан дарагддаг.
«Махан биеийн дагуух» амьдрал Бурханы таалалд нийцдэггүй гэж Библи хэлдэг. Энэ нь Бурхан бидэнд хайргүй гэсэн үг биш. Харин ямар утгатай вэ? гэвэл Түүнд махан биеийн ааш авир тааламжгүй санагддаг бөгөөд үүнийг хүлээж авдаггүй гэсэн үг.

Сэтгэл хөдлөл ямар сөрөг нөлөөтэйг нэгэнт ойлгосон бол та үүнийг ялан дийлж чадна. Бидний зүрх сэтгэл хүчтэй байсан ч сүнс маань илүү хүчирхэг байх боломжтой. Бид Бурханы оршихуйд цагаа өнгөрөөж, сүнсээрээ хүчирхэгжих боломжтой. Өнөөдөр үгээр дүүрч, сэтгэл хөдлөлөө ялахын тулд сүнсэндээ хүч тэнхээ олго.


Залбирлын эхлэл

Бурхан минь, би сэтгэл хөдлөлдөө сүнсийг минь давамгайлах боломж өгөхгүй. Тантай хамт цагийг өнгөрөөж, Таны үгийг уншиж судлах үед би өөрийнхөө мэдрэмжээр бус, харин Сүнсээр удирдуулахад хэрэгтэй хүч чадлыг надад өгөөч.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon