Баяр жаргалтай зүрх сэтгэл

Баяр жаргалтай зүрх сэтгэл

Баяр хөөртэй зүрх болбоос сайн эм. Эмтэрсэн сүнс аваас ясны хувхай өвчин. — СУРГААЛТ ҮГС 17:22

Бурхан бол амьдрал юм. Тэр амьдралын бүх зүйлсийг бүтээсэн. Бид ямар нэг ажил төрөл хийж гүйцэтгэж, тэгээд мөнгө олохын тулд явдаг. Гэхдээ бид болгоомжтой байхгүй бол бидний амьдрал гэнэт дуусахад өглөө босоод бид амьдарч чадаагүй юм байна гэж ойлгох болно. Бурхан биднийг амьдралдаа баяр хөөрөөр бялхам дүүрэн амьдраасай гэж хүсдэг.

Амьдралд бид сонголт хийдэг. Бид асуудалдаа хутгалдан амьдарч эсвэл хэцүү үедээ Бурханд илүү ойртон, ямар ч хэцүү үед баяр хөөртэй зүрх сэтгэлтэй байж болно. Бид үргэлж л ямар нэгэн асуудалтай тулгарч байх учраас Эзэний баяр хөөрийг өөрийн хүч болгон эрч хүчээр дүүрэн амьдарч яагаад болохгүй гэж, тийм үү?

Иохан 15 дээр Есүс Түүн дотор амьдрах талаар хэлдэг. Арван нэгдүгээр эшлэлд “Би эдгээр зүйлсийг чамд хэлмээр байна. Миний баяр хөөр чамтай хамт байж, бүх талаар бялхан урсан гараг” Есүс бидний зүрх сэтгэлийг баяр жаргалтай байх боломж өгсөн. Түүний тусламжтайгаар таны амьдралд ямар ч зүйл болж байсан амьдрал тань инээмсэглэл дүүрэн, өдөр бүр Түүнтэй хамт баяр хөөр дүүрэн амьдралаар амьдрах болно.


Та амьдралаа ямар нэг зүйлийг өөрчилж байж аз жаргалтай амьдарна гэж бодож дэмий өнгөрөөх хэрэггүй. Та өөрөө баяр хөөртэй амьдрах шийдвэр гаргаарай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon