Бид Бурханд баяр хөөртэй байхаар дуудагдсан

Бид Бурханд баяр хөөртэй байхаар дуудагдсан

Бидний хувьд [цорын] ганц Бурхан Эцэг байна. Бүх юм Түүнээс гарсан бөгөөд бид Түүний төлөө юм. Мөн ганц Эзэн Есүс Христ байна. Бүх юм Түүгээр [амьтай болсон] агаад бид ч Түүгээр [амьдарч] байгаа юм. — 1 Коринт 8:6

Бид Бурхантай хамт байхдаа биеэ барилгүй, тухтай, чөлөөтэй байлгах хэрэгтэй. Энэ нь бид Түүнийг үл хүндэтгэнэ гэсэн үг биш юм. Харин Түүнээс айх хэрэггүй гэсэн санаа юм. Үнэн хэрэгтээ, итгэгч бүрийн амьдралын үндсэн дуудлага нь Бурханаас аз жаргал, баяр хөөрийг авах гэдэгт би итгэдэг. Тэр Өөрөө амь амьдрал учраас бид Ааваасаа аз жаргал, баяр хөөрийг амсахаар дуудагдсан. Хэрэв бид Бурханаас эдгээр таашаалыг авдаггүй бол амьдралаас бүрэн таашаал авч чадахгүй.

Заримдаа бид Бурханы оршихуйгаас таашаал авдаггүй. Учир нь бид бүгд Түүнд үйлчлэх ажилд дарагдан, ямар билэг авьяастайгаа илрүүлэх гэж бүх цагаа үйлчлэлд зүтгэсээр зарцуулдаг. Ийм зүйл надад тохиолдсон. Үйлчлээд таваад жил болж байхад Бурхан намайг огцом тоормослохоос өөр аргагүй байдалд оруулав. Учир нь Түүний төлөө хийсэн бүх ажлаасаа болоод би маш бардам болж, Түүнд баясаж, дуртай байхаа больсон байв.

Бид хийсэн ажлынхаа улмаас өөрөөрөө бахархаж эхэлбэл болгоомжлох хэрэгтэй. Бурханы хүсээд байгаа зүйл бол энэ биш. Бидний Аавын хувьд зүгээр л биднийг Түүнийг таньж мэдэн, Түүнд баясан жаргалтай байгаасай гэж хүсдэг.
Тэгвэл танаас нэг зүйл асуухыг зөвшөөрнө үү? Өнөөдөр та хийсэн ажлаараа бахархаж байна, үнэхээр Бурханы улмаас баяр хөөртэй байна уу?


Залбирлын эхлэл

Бурхан Аав минь, би Танд л баярлан хөгжилдөхийг хүсэж байна. Тантай нөхөрлөж, Таны оршихуйд байх нь надад хосгүй сайхан. Зөвхөн Таны дотор зорилго, баяр хөөрөө олж чадахын тулд би өөрийн гэсэн бахархлаасаа татгалзаж, Таны өмнө өөрийгөө даруу болгож байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon