Баяр цэнгэлийг олохуй

Баяр цэнгэлийг олохуй

Баяр хөөртэй зүрх болбоос сайн эм. Эмтэрсэн сүнс аваас ясны хувхай өвчин. — Сургаалт үгс 17:22

Хөгжилтэй түүх сонсмоор байна уу? Миний ердийн амьдралд тохиолдсон олон зугаатай түүх бий. Гэхдээ тэдгээр үйл явдлууд надад тохиолдож байхад би инээж байгаагүй ч одоо үүнийхээ талаар инээж чаддаг болсондоо баярладаг.

Жишээ нь: би үсээ хэвэнд оруулж чадахгүй байхдаа үүнийгээ инээдтэй гэж бодоогүй. Харин үсээ янзлах гэж намайг яаж алиагаа алдаж байгааг та харсан бол гарцаагүй инээх байсан. Хүмүүст зориулж хувцас оёхыг оролдож байхад хөгжилтэй байгаагүй. Мөн хүнсний тасаг Дэйв над руу цаасан алчуур шидэхэд би маш уурлаж байснаа санадаг. Харин тэр юу ч хийж, яаж бяцхан хөгжилдөхөө мэддэг байсныг нь би одоо ухаарч байна. Би иймэрхүү явдлыг эргэж харахдаа алиа хошинд нь инээж сурсандаа баярладаг.

Амьдралд бүх юм хөгжөөнтэй байх албагүй гэдгийг би мэднэ. Гэхдээ бид бүгдээрээ амьдралдаа илүү хөгжилдөж сурах хэрэгтэй гэж боддог. Хэрэв та өдөр бүр үүний талаар бодох цаг гаргавал өнөөдөр таныг баяр хөөртэй болгож, инээлгэх цаг мөчийг санана гэж би мөрийцөхөд бэлэн байна. Бурхан хүүхдүүдээ хөгжилтэй байхыг хүсдэг. Библи баяр хөөртэй зүрхийг сайн эмтэй зүйрлэсэн. Бид өдөр бүр инээд хөөрийн эрүүл тунг хэрэглэж сурах шаардлагатай гэж би боддог. Бүр нэг өдөр олон удаа байсан ч болно. Баяр хөөрийн тунг хэтрүүлж чадахгүй!

Таныг инээлгэх эсвэл инээмсэглүүлэх ямарваа зүйлийг өдөр бүр зориудаар эрэлхийлж байхыг би уриалмаар байна. Мөн хэн нэгний өдрийг гэрэл гэгээтэй болгохын тулд инээд ба инээмсэглэл бэлэглэхдээ бүү эргэлз!


Залбирлын эхлэл

Эзэн минь, Таны үгэнд баяр хөөртэй зүрх бол сайн эм гэсэн. Амьдралдаа баяр хөөр ба хөгжил цэнгэлийг олоход минь тусалдагт баярлалаа!

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon