Бидний сүнслэг өв

Бидний сүнслэг өв

Тэр Өөрийн Хүүг олон ах дүүсийн дунд ууган нь байлгахын тулд, урьдаас мэдсэн [Тэр урьд өмнө нь мэдэж хайрласан] хүмүүсээ Тэр бас Түүний дүртэй [дотроосоо Түүнтэй адил болох] адил болгохоор урьдаас мэдэж тогтоосон юм. — Ром 8:29

Бодит ертөнцөд төгс байх чадвар бидэнд байхгүй учраас Есүс бидний төлөө гэмгүй, төгс тахил болохын тулд энэ дэлхийд ирсэн. Түүний золиосын улмаас бид өдөр бүр Есүстэй улам адил болж өөрчлөгдөж чадна.

Тэгээд Есүс шиг амьдарснаар бид сүнслэг өв залгамжлалаа хүлээн авдаг. Бид нэг шөнийн дотор Есүс шиг зөвт амьдралтай болчихгүй бөгөөд бүгд бүдэрдэг. Эцсийн эцэст, хэрэв бид төгс байсан бол бидэнд Аврагч хэрэггүй байх байлаа шүү дээ! Тэгэхээр бид өөрийн сүнслэг өвийг өвлөж, түүнд баярлах хүсэл эрмэлзлийг зүрх сэтгэлдээ тээх ёстой. Түүнчлэн бид Бурхан биднийг Өөрийн Хүү, Есүс Христийн дүр төрхийн дагуу өөрчилнө гэдэгт итгэж найдахыг сурах ёстой.

Ефес 1:11–12, Түүний дотор бид …өвлөгч болсон… Ингэснээр Христэд [бидний итгэл анх Түүний дотор тавигдаж, Бурханы алдар магтаалын төлөө тослогдсон Нэгэн] анхлан найдсан бид Түүний алдрын магтаалын төлөө байх юм гэдэг!
Танд өв байгаа бөгөөд та Хэнийх, хэн гэдгээ мэдэх мэдлэгээс ирдэг амар тайван ба аюулгүй байдал дотор таныг амьдраасай гэж Бурхан хүсдэг.

Өдөр бүр таныг Өөрийн Хүүтэй улам адил болгож өөрчлөхийг та Бурханд зөвшөөрч, итгэл найдвараа Түүнд тавих уу?


Залбирлын эхлэл

Бурхан минь, Есүс дотор надад өгсөн сүнслэг өвийн төлөө баярлалаа. Та өдрөөс өдөрт намайг Өөрийн Хүүгийн дүр төрхийн дагуу төлөвшүүлж чадна гэдгийг мэдэж, Танд бүх итгэл найдвараа өгч байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon