Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг (урган) явж, жимс гаргаж…. — ИОХАН 15:16
Бурхан Өөрийн гайхалтай төлөвлөгөө, зорилгын дагуу биднийг сонгосон бөгөөд дэлхий бидний хардагаас биднийг өөрөөр хардаг. Дэлхий нь харагдах байдал, авьяас чадвар, боловсрол, гүйцэтгэл хардаг бол Бурхан ийм зүйлийг хардаггүй. 1 Коринт 1:26-29 дээр Бурхан энэ дэлхийд мунхаг гэж тооцогддог нэгнийг мэргэн гэж өөрийгөө боддог нэгнийг ичээхийн тулд, өөрийгөө хүчтэй гэж боддог хүмүүсийг ичээхийн тулд сул дорой нэгнийг сонгосон гэсэн.
Би Бурхан биднийг сул дорой учраас сонгосонд нь талархдаг. Бурхан Жойс Майерын үйлчлэлийн талаар бодохдоо хэн нэгэн хүчтэй чадвартай хүнийг олж сонгоогүй. Тэр Түүнд хайрлагдсан, хэцүү ажлууд хийж чадах, тууштай хүнийг сонгосон. Надад онцгой чадвар байхгүй, харин харилцаа тогтоохдоо сайн, миний дуу хоолойн өнгө бага зэрэг өөр байж болох юм. Намайг энэ дэлхий бол чадваргүй, нийцэхгүй гээд хүлээж авахгүй харин Бурхан тийм зүйл хийдэггүйд талархаж байна.
Миний амьдралд болсон зүйлс таны амьдралд ч бас биелэлээ олох болно. Хүмүүс гадна үзэмж хардаг бол Бурхан зүрх сэтгэл хардаг. Магадгүй надаас илүү чадвартай нийцэхээр хүмүүс байсан байж болно, гэхдээ Бурхан харагдах байдлаар сонгодоггүй, мөн боловсрол, эд хөрөнгө авьяас чадвар хардаггүй. Таны зүрхний хандлага ямар байгааг л хардаг. Таны Бурхан руу хандсан зүрх сэтгэл сайн, хандлага тань Бурханы төлөө юуг ч хиймээр байгаа бол Тэр таны боломжтой гэж бодож байгаагүй зүйлийг ч танаар дамжуулан хийх болно.
Бид Бурханд үргэлжлүүлэн итгэмжтэй байвал Тэр таныг хүссэн газраа байлгах болно.