Бурханд үнэнч бай

Бурханд үнэнч бай

Нэгэн газар Түүнийг залбирч дууссаны дараа шавь нарынх нь нэг Түүнд —Эзэн, Иохан шавь нартаа хэрхэн залбирахыг (яг) заасан шиг бидэнд зааж өгөөч гэжээ. — ЛУК 11:1

Амжилттай залбирлын амьдралтай болоход хэн нэгнийг дуурайснаар биш бас энэ нь нэг шөнийн дотор болдог зүйл ч биш юм. Бурханд хүн бүрт зориулсан төлөвлөгөө байгаа. Бид бусад хүмүүсийн хийж байгаа зүйлийг дуурайж хийгээд, үүнийгээ өөрийнхөө амьдралд болно гэж бодож болохгүй. Бидний залбирлын амьдрал бид өөрсдөө идэвхтэй байвал идэвхжсээр байх болно.

Бидний залбирал заримдаа тодорхой биш бүрхэг байдаг. Бид залбирахдаа Эзэнд хандан үнэнч бөгөөд тодорхой байх хэрэгтэй. Библи дээр зоригтой, найдсан, тодорхой залбир гэж хэлдэг. Бурханлаг Эцэг танд хайртай бөгөөд тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд зоримогоор очицгооё гэсэн. (Еврэй 4:16)

Таны залбирлын амьдралд тусламж хэрэгтэй байгаа бол Бурханд үнэнч, шударга ханд. Юу хэрэгтэй байгаагаа Түүнд хэл. Таныг гуйвал Тэр хариултаа өгч туслах болно. Дагалдагчид “Эзэн минь яаж залбирахыг зааж өгөөч” гэж хэлсэн шиг Түүнээс энгийнээр асуухад л болно.


Залбиралд чухал түлхүүр нь Есүсийн нэр дээр итгэлтэй байх хэрэгтэй бөгөөд итгэлгүй залбирлаар бид асуудлаа шийдэж чадахгүй. Есүсийн нэрэнд хүч нь байгаа.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon