Бурханлаг оюун бодолтой бай

Бурханлаг оюун бодолтой бай

Танд (түүний хандлага ба шинж чанар хоёул) итгэдгийн улмаас Санаа бат хүмүүнийг Та амрын амар байлгана. — ИСАИА 26:3

Есүс Бурхан амьдралынх нь гол зүйл байсан учраас тэнгэрлэг Эцэгтэй байнга харилцаатай байдаг байсан. Таны оюун бодол тэр зүйлтэй холбоотой байснаар та хэн нэгэнтэй гүнзгий харилцаатай байж чадна. Итгэгч бид энэ хичээлд суралцах хэрэгтэй. Бурхантай илүү ойр дотно харилцаатай байхын тулд “Бурханлаг оюун бодолтой” байх нь чухал юм.

Бурханы сайн бүгдийг байнга бодож, Түүний хийсэн гайхалтай ажлуудыг ч бас бодох хэрэгтэй. Та ялалт байгуулмаар байгаа бол Бурханы гайхалтай зүйлүүдийг тунгаан боддог байх хэрэгтэй. Бурханд талархал өргөж, Түүний сайн бүгдийг санаж байх нь аз жаргалтай байх амьдралын хоёр зүйл юм.

Есүс Ариун сүнсээр дамжуулан Бурхантай ойр дотно харилцаатай болох боломжтой гэж хэлсэн. (Иохан 16:7) Бид Эзэнийг бодсоноор Тэр бидний амьдралын эхэнд явж, бид Түүнтэй ойр байгаа харилцаандаа сэтгэл ханамж дүүрэн байх бөгөөд бидэнд баяр хөөр, амар тайван болон ялалтуудыг өдөр бүр авчирах болно.


Бурхан бидэнтэй үргэлж хамт байгаа бөгөөд бид Түүний оршихуйг болон Түүнийг байнга боддог байх нь чухал юм.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon