Бурханлаг сэдэл

Бурханлаг сэдэл

Аяа Бурхан, намайг судлан [хянуур, бүрэн], зүрхийг минь мэдээч. Намайг шалган, бодлуудыг минь мэдээч. — Дуулал 139:23

Олон жилийн өмнө бид санхүүгийн асуудалтай тэмцэлдэж байхдаа би энэ талбарт томоохон ахиц дэвшил гарна гэдэгт итгэхээс залхаж, Эзэний өмнө сэтгэлээ барьж дийлээгүй юм. Би үүнээс болж хэсэг уйлсны дараа Бурханы нигүүлслээр арай гэж нэг юм шийдвэр гаргаж, «Бурхан минь, үр шимийг нь харсан ч, хараагүй ч би үхэх хүртлээ аравны нэг ба бусад өргөлүүдээ өргөх болно»! гэж тунхагласан юм.

Энэ бол миний хувьд өөрийгөө яагаад өргөл өргөдөг учир шалтгаанаа илрүүлэх сорил байсан гэдэгт би чин зүрхнээсээ итгэдэг. Эзэн надад зөв, бурханлаг сэдэл байгаа эсэхийг илрүүлэхийг хүссэн юм. Би зүгээр л «авахын тулд өгч» байсан бол Бурханаас ямар нэг юм авахын төлөө хувиа хичээж өгч байсан болж таарна.

«Үүнийг тэгвэл чи ийм юмтай болно» гэж заадаг олон сургаал, номлолууд байсаар ирсэн. Харин үүний оронд «Энэ нь зөв бөгөөд Бурханыг алдаршуулдаг учир би зөв зүйл хиймээр байна» хэмээн ярьдаг цэвэр зүрх сэтгэлтэй байх талаар та юу гэж бодож байна?

Өнөөдөр өөрийнхөө сэтгэлийг шударгаар шалгаж, амиа бодсон бодол байгаа эсэхийг нягталж үзэхийг уриалж байна. Бурханд зөв, учир шалтгаанаар үйлчлэх чин сэтгэлийн амлалт өгөөрэй.


Залбирлын эхлэл

Ариун Сүнс ээ, миний зүрхийг нягтлан үзэж, миний зүрх сэтгэл, санаа зорилгыг өнөөдөр илчилж өгөөч. Аливаа талбарт бурханлаг бус ямар нэг сэдэл, санаархал байвал надад харуулж, өөрчлөхөд минь туслаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon