Бурханыг ятгах уу, Бурханд итгэх үү?

Бурханыг ятгах уу, Бурханд итгэх үү?

Эзэний оюун ухааныг хэн мэдсэн бэ? Хэн Түүний зөвлөгч нь болсон бэ? — РОМ 11:34

Бид Бурханыг биднээс илүү ухаантай гэдгийг мэдсэний дараа бидний амьдрал илүү хялбар байх болно. Та ч, би ч юу гэж бодох нь хамаагүй Бурхан бидэнд зориулж гайхалтай замыг бэлдсэн байгаа.

Бид өөрсдийгөө сайныг мэдэж байгаа гэж бодоод бүх эрч хүчээ энэ зүйлдээ зарцуулж, өөрийгөө уруу татлагад оруулдаг. Тэгснээр бид өөрсдийгөө улам сэтгэлээр унагаж, баяр хөөр, аз жаргалаа алддаг. Гэтэл үнэндээ тогтсон цагт, тогтсон арга замаар л бидний амьдралын бүх зүйлс явагддаг. Ямар нэг зүйлийг ихээр хүсэх үед бид Бурханыг ятгаж, яагаад чухалыг хэлсээр байдаг, гэтэл үнэндээ Бурхан бидний амьдралд аль нь чухал гэдгийг мэдэж байгаа.

Ром 11:34 дээр Бурханд бидний амьдралд юу хийхийг нь хэлж өгөх зөвлөгч хэрэггүй. Тэр хамгийн төгсөөр, хамгийн сайн төлөвлөгөөг гаргаж, бидний төлөө бүгдийг хийж өгөх болно. Эш үзүүлэгч Иеремиа “Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм гэж Эзэн тунхаглаж байна” гэж хэлсэн. (Иерэмиа 29:11)

Та төөрөлдсөн нөхцөл байдал дунд орвол “Эзэн минь, энэ бүхэн надад утгагүй, гэхдээ би Танд итгэж байна. Та надад хайртай. Та надтай хамт байгаа. Та миний төлөө хамгийн сайныг хийх болно” гэж залбираарай.


Бурханыг ажлаа хийхэд нь таны зөвлөгөө хэрэггүй. Түүнд зөвхөн таны итгэл л хэрэгтэй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon