Бурханы амар амгаланд ор

Бурханы амар амгаланд ор

Явдал үйл нь гэм зэмгүй (жаргалтай, атаархам) агаад Эзэний хуулиар явагсад (Бурханы ил хүсэл) Юутай (шударга, хүндлэм, гэмгүй) (Бурханы илчлэгдсэн хүслээр) ерөөлтэй вэ! — ДУУЛАЛ 119:1

Та Бурханы үгийг дурлан сонсож, дуулгавартай дагавал гайхалтай эрх чөлөөтэй байх болно. Хэцүү нөхцөл байдал дунд ч гэсэн та гутарч, хэцүү байдалд оролгүй эрх чөлөөтэй байх болно. Та Бурханы үгтэй ойр байх тусам, Түүний амлалтанд итгэж, Түүний тушаалуудыг дагах тусам амьдрал тань баяр хөөрөөр дүүрэн байна.

Та амьдралдаа тулгарч байгаа хэцүү зүйлүүдийг даван туулахын тулд Үгэнд итгэж, таны зүрх сэтгэлд Бурханы өгсөн бүх зүйлийг дуулгавартай дагах хэрэгтэй. Бурханы Үгийн дагуу байснаар бид хэцүү асуудлаас ангид байж, Бурханы амлалтан дотор амар амгалан байх болно. Еврэй 4:3 дээр “итгэгч бид (Бурханд итгэж Түүнтэй хамт байгаа) тэрхүү амралтад ордог”.

Та өнөөдөр асуудалдаа дийлдэж, ялагдсан юм шиг санагдаж байгаа бол Бурханы үгийг сонсож, хүлээж авснаа дуулгавартай дагах нь хамгийн зөв арга юм. Та эндээс л амийн үгнүүдийг олох болно. Бурханы Үгэнд итгэснээр та баяр хөөртэй болж, амар амгаланг мэдэрнэ.


Бурхан таныг өдөр тутмын амьдралдаа Түүний дотор амраасай гэж хүсдэг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon