Бурханы хайр мэдрэмж дээр үндэслэдэггүй

Бурханы хайр мэдрэмж дээр үндэслэдэггүй

Найдвар нь биднийг гонсойлгодоггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжин Бурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг. — Ром 5:5

Хүний хайр Бурханыхтай адил болзолгүй байж чадахгүй. Харин Есүст Христэд итгэсэн хүмүүсийн хувьд Бурханы хайр бидний дотор байдаг. Бид энэ хайрыг нөхцөл болзолгүйгээр, чөлөөтэй урсгаж чадна. Бидний хайр бүтэлгүйтдэг бол Бурханых тэгдэггүй. Бидний хайр барагддаг бол Бурханых хэзээ ч шавхагддаггүй.

Би хүнийг өөрийн хүчээр хайрлаж чадахгүй ч Бурханы хайраар чаддаг гэдгээ заримдаа анзаардаг. Бурханы жинхэнэ хайр мэдрэмжээс хамаардаггүй. Энэ бол шийдвэр дээр суурилагдсан хайр. Тухайн хүний хайрлуулах зохистой эсэх дээр суурилдаггүй хайр юм. Тиймээс энэ хайрыг хүртэх зохистой эсэхийг асуулгүй хүмүүсийг чөлөөтэй хайрлах боломжтой хайр билээ.

Хүний хайр мэдрэмжээс хамаардаг. Бидэнд сайн хандсан эсвэл биднийг түрүүлж хайрласан учраас хайрладаг хайр юм. Ийм хайр үргэлж ирэн, яван байдаг.

Бурханы хайр бол огт өөр. Энэ хайр Бурханаас өөр юун дээр ч үндэслэдэггүй. Бид Христийг өөрийн Аврагч Эзэнээр хүлээж авахад Бурханы хайр Ариун Сүнсээр бидний зүрхэнд цутгагддаг. Өнөөдөр Бурханы хайрыг бусдад цутгаж өг.


Залбирлын эхлэл

Бурхан минь, миний хайр дуусдаг, харин Таны хайр хэзээ ч дуусашгүй билээ. Хүмүүсийг хайрлахдаа энэ хайрыг авах зохистой эсэхийг нь анхааралгүй хайрладаг болохын тулд би Таны мөнхийн хайр луу үргэлжлүүлэн ойртсоор байх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon