Бурханы Үг биднийг чөлөөлдөг

Бурханы Үг биднийг чөлөөлдөг

… дотор чинь суулгагдсан, сэтгэлийг (зүрхэнд) чинь аврах чадалтай үгийг дөлгөөхнөөр хүлээж авагтун. — ИАКОВ 1:21

Бидний амьдралыг жинхэнээр нь өөрчилдөг хүчтэй бөгөөд үр дүнтэй зүйл бол Бурханы Үг юм. Бурханы Үг л биднийг Бурхан руу ойртуулж, дотно харилцаатай болгодог.

Муу сүнс бидэнд чиний байгаа нөхцөл байдал, чи өөрөө Бурханы Үгнээс хол гэж хуурахыг оролддог. Бид энэ худал үгэнд итгэвэл сэтгэлээр унаж, утгагүй болж, хүчгүй болох болно. Харин Бурханы Үг эдгээр хуурмаг үгсийг илчилж биднийг бас чөлөөлдөг.

Бурханы Үгэнд л хүч байгаа учраас биднийг өөрчилж чадна. Бурханы үг буруу хандлага, буруу бодол, буруу үгсийг засдаг. Үнэн биднийг буруутгал, өөрийгөө үгүйсгэх, шийтгэл, өөрийгөө үзэн ядах, махан биеийн ажлууд болон бидний амьдралд байгаа худал хуурмаг зүйлсээс чөлөөлдөг. Бурхан биднийг чөлөөлснөөр бид Бурханы өгсөн амьдралаар сэтгэл хангалуун амьдрах болно.

Ямар ч иргүй сэлэмний хэрэг байхгүй. Сайн ирлэж байж хэрэглэдэг. Бурханы үг бол итгэгчдийн сэлэм бөгөөд бид өдөр тутам амаараа тунхаглаж, амьдралдаа хэрэгжүүлж, зүрхнийхээ гүнд оруулах хэрэгтэй. Итгэгчид ийм байснаар хүч чадал дүүрэн байж, Бурханы хаанчлалын төлөө гайхалтай зүйлүүдийг хийх болно.


Бурханы үгийг судалснаар хамгийн түрүүнд Бурхантай илүү ойр дотно болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon