Бурханы өргөөг сайхан байлга

Бурханы өргөөг сайхан байлга

Та нарын бие бол Бурханаас та нарт буй [бэлэг мэт] дотор чинь байдаг Ариун Сүнсний сүм (ариунаас ариун газар) бөгөөд та нар ч өөрсдөө өөрсдийнх бус гэдгээ мэддэггүй юм уу? — 1 Коринт 6:19

Би гучин зургаа хүртлээ хэзээ ч тогтмол дасгал хөдөлгөөн хийж байгаагүй бөгөөд энэ талаар нухацтай авч үздэггүй байлаа. Би аятайхан галбираа хадгалахын тулд алхаж, цөөн хэдэн юм хийдэг байсан боловч дасгал хөдөлгөөнд өөрийгөө зориулдаггүй байв. Би олон жилийн турш мөн ч олон удаа шалтаг тоочиж, дасгал хөдөлгөөн хийж чадахгүй байх бүх төрлийн «шалтгаан»-тай таарч байлаа. Гэтэл Эзэн миний зүрхэнд ярьж, амьдралын аяллынхаа сүүлийн гуравны нэгд хүчтэй байхын тулд нухацтай дасгал сургуулалтын хөтөлбөр эхлүүлэхэд зоригжуулсан юм.

Би аль хэдийнээ идэж, уух сайн зуршилтай болчихсон байсан бөгөөд Эзэнд дуулгавартай байж, долоо хоногт хэд хэдэн удаа зааланд явж эхэлснээр амьдралынхаа шинэ үе рүү алхаж орсон юм. Би илүү сайхан харагдаж, бие минь сайжирч, хамгийн гол нь би Эзэний надад өгсөн биеийг сайн арчилснаар Бурханд хүндлэл өргөж байв.

Хэрэв танд энэ тал дээр сайжрах шаардлага байгаа бол илүү эрүүл амьдралын хэв маягтай болохын тулд юунаас эхлэх хэрэгтэйг Бурханаас асууж залбираарай. Бурханы үгэнд бидний биеийг Бурханы сүм гэж хэлдэг. Тэгвэл Бурхан Өөрийнхөө өргөөг таалдаг гэдэгт би итгэлтэй баймаар байна! Өнөөдөр өөрийнхөө сүмийг Бурханд зориулсан гойд сайн хэлбэрээр хадгалах сонголт хийгээрэй.


Залбирлын эхлэл

Эзэн минь, би эрүүл сайн бие бялдартай байх амьдралын хэв маягтай болохын тулд өөрийгөө илүү их зориулмаар байна. Эрүүл мэндээ тогтмол сайжруулах зөв сайн сонголт хийхэд минь туслаач. Миний бие бол Таны сүм бөгөөд би үүнийг Таны төлөө онц сайн байдлаар нь хадгалахыг хүсэж байна!

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon