Бурхан аян замыг чинь чиглүүлнэ

Бурхан аян замыг чинь чиглүүлнэ

Хүний алхмууд Эзэнээр тогтоогдох агаад Замд нь Тэр баярлаюу. — Дуулал 37:23

Христэд итгэлт амьдралыг аян замтай зүйрлэж болно. Харин Ариун Сүнс бол бидний хөтөч. Тэрээр өдөр бүр бидний амьдралд зориулсан хамгийн сайн зүйлс рүү биднийг хөтлөн дагуулдаг. Амжилттай, баяр баясгалантай аян замын нууцыг тайлах түлхүүр Түүнийг дагахад оршино.

Гэхдээ Бурханыг дагана гэдэг нь юу гэсэн үг юм бол? Үндсэндээ энэ бол Түүнд дуулгавартай байж,удирдамжийг дагаж,хэлснийг биелүүлэхийг хэлнэ.

Бурханы өмнүүр орж явах тохиолдол бидэнд олон байдаг. Бид өөрсдийгөө хамгийн сайн замыг сонгоод явж чадна гэж бодож магадгүй. Эсвэл Түүний цаг хугацааны сонголтонд тэвчээр алдаж, арай хурдан харагдсан учраас буруу зүг рүү эргэж болох юм. Тэгээд сонгосон зам маань нэгэнт мухардалд хүргэснийг мэдсэн хойноо бид дахиад эхнээс нь явах хэрэгтэй болдог.

Бурхан таныг дахин удирдан залж, зөв замыг харуулахын тулд таны хазайж эхэлсэн тэр л газар таныг хүлээсээр байдаг нь бидэнд зориулсан сайн мэдээ билээ.

Эзэн бидний аян зам бүрийг төгс төлөвлөсөн. Тэр бидэнд хайртай гэдгийг бид бүрэн дүүрнээр нь ойлгох хэрэгтэй. Тэр сайн, зөвт тул бид Түүнд бүх итгэл найдвараа тавьж болно.

Биднийг зөв чиглэл рүү удирдан жолоодно гэсэн бүхий л итгэл найдвараа Түүнд өгч болно. Төөрөн холдохын цагт биднийг засаж залруулж, зөв газар руу буцаан залахыг Түүнд даатга. Бид замдаа тааралдсан бусад хүмүүсийг ч Түүнд даатгаж болно. Бид Түүнд амьдралаа бүхэлд нь даатгасан ч болно… дуусаа.

Тэр замыг мэддэг бөгөөд үргэлж тантай хамт байх учраас Ариун Сүнсний удирдамжийг дагаарай. Таныг төрөхөөс ч өмнө таны амьдралд зориулж төлөвлөсөн сайн сайхан бүхэн рүү удирдан дагуулна гэдэгт итгэ. Тэгээд аян замдаа сайн яваарай.


Залбирлын эхлэл

Бурхан минь, бурханлаг хүний алхмуудыг Та тогтоодог гэж Таны Үгэнд хэлсэн. Надад зориулсан аяны замд, Таны удирдамжинд би итгэн найдаж байна. Намайг замаасаа хазайж холдоход Та намайг буцааж, зөвийн замаар дагуулан туслахад үргэлж бэлэн байдгийг би мэдлээ.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon