Бурхан бол чадалтай бөгөөд найдвартай

Бурхан бол чадалтай бөгөөд найдвартай

Есүс Христ (Мессиа) өчигдөр ч, өнөөдөр ч бас [тийм ээ] мөнхөд [үргэлж] хэвээрээ. — Еврей 13:8

Миний нөхөр Дэйв бол хэзээд амар тайван ба тогтвортой амьдардаг нэгний тодхон жишээ билээ. Тэр надад Есүсийн нэрсийн нэг болох хад чулууг санагдуулах нь олонтаа.

Есүс бат бөх хад шиг хэзээд өөрчлөгдөшгүй хэвээр байдаг. Еврей номын зохиогч, Тэр өчигдөр ч, өнөөдөр ч бас өнө мөнхөд хэвээр гэж хэлсэн.

Би Дэйвтэй адил амар тайван ба тогтвортой байдлаар амьдрахын тулд нэлээн их тэмцэлдсэн. Нэг өдөр нь би баяртай, дараагийн өдөр нь сэтгэлээр унасан нэгэн болдог байлаа. Эцэст нь Дэйвыг юу тийм амар тайван байлгадгийг би ухаарсан юм. Тэр өөрчлөгдөшгүй Бурханд бүх итгэл найдвараа тавьдаг байв. Юу болохоос үл хамааран Бурхан хувиршгүй хэвээр байдгийг тэр мэддэг.

Библи бидэнд хэлэхдээ, бүх цаг үед бидэнтэй хамт байдаг Бурхан Эзэн бол Төгч хүчит Нэгэн (Зефаниа 3:17) гэсэн. Ялан дийлж, Түүний өөрчлөгдөшгүй үг ба Сүнсээр амьдрахад маань туслах Төгс хүч Түүнд бий.

Бидний Бурхан чадалтай бөгөөд найдвартай. Яагаад өнөөдөр Түүнд итгэж найдахгүй гэж? Танд юу ч тохиолдсон Бурхан өөрчлөгдөшгүй үргэлж хэвээрээ байдаг гэдгийг ойлгож, амьдралаа Түүний хувиршгүй мөн чанар дээр суурилуулбал та Түүний танд өгөхийг хүсдэг байнгын, амар тайван баяр цэнгэлийг эдэлж чадна. Яагаад өнөөдөр эхэлж болохгүй гэж?


Залбирлын эхлэл

Бурхан минь, Та бол хувиршгүй бөгөөд бүхнийг чаддаг Нэгэн! Энэ амьдралд хувирдаггүй, байнгын тогтвортой цорын ганц Нэгэн бол Та. Юу ч болсон би Танд найдаж, Таны өөрчлөгдөшгүй мөн чанарт итгэж болно гэдгийг мэдлээ.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon