Бурхан хаалгыг нээдэг бас хаадаг

Бурхан хаалгыг нээдэг бас хаадаг

«Нээхэд нь хэн ч хаахгүй, хаахад нь хэн ч нээхгүй, Давидын түлхүүртэй, Ариун бөгөөд үнэн Нэгэн ийнхүү айлдаж байна…» — Илчлэлт 3:7

Бурханыг тодорхой сонсож байгаа эсэхээ онцгойлон мэдэх хэрэгтэй шийдвэрлэх мөч бидний амьдралд үе үе тохионо. Түүний дуу хоолойг өөрийнхөө сэтгэл хөдлөлийн дүгнэлтээс ялгаж мэдэхэд тийм ч амархан байдаггүй. Харин Бурхан хэний ч хааж чадахгүй үүд хаалгыг нээж чаддаг төдийгүй, бидний нээж чадахгүй хаалгыг хааж орхидог гэдгийг би туршлагаараа олж мэдсэн.

Би амьдралдаа хийхийг хүсдэг олон зүйлээ бүтээх гэж оролдсоор их олон ч жилийг өнгөрөөсөн дөө. Үр дүнд нь улам бүтэлгүйтэж, сэтгэл гонсойж үлдсэн. Харин бид Бурханд найдахын цагт Түүнийг эрэлхийлж, төгс цагийг нь хүлээснээр Тэр бидэнд тааллаа өгч, амьдрахад илүү амар болгодог. Тэр биднийг алхам алхмаар удирдан дагуулдаг. Хэрэв таныг буруу зүг рүү ганц алхам хийвэл таныг хэт их холдохоос чинь өмнө Тэр танд хэлнэ.
Түүний бодол санаа таныхаас өндөр байдаг гэдгийг анхаараарай. Тэр төгсгөлийг эхэнд нь харж байдаг. Түүний бүх зам зөв бөгөөд баттай. Тэр таны амьдралын утга учрыг мэдэх бөгөөд үүнд хүрэхэд чинь тусалж чадна. Түүний дуу хоолойг сонс. Тэгвэл та хэзээ ч хууртагдахгүй.


Залбирлын эхлэл

Бурхан минь, Та миний амьдралын зөв хаалгыг нээж, бурууг нь хаана гэдэгт би итгэж байна. Би юу хийхээ мэдэхээ больсон үедээ ч Таныг сонсож, Таны хүслийг дагаж чадна гэсэн итгэл надад байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon