Бурхан хэзээ ч оройтдоггүй

Бурхан хэзээ ч оройтдоггүй

Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. — ГАЛАТ 6:9

Олон хүн хүлээх хэрэгтэй болсон учраас тэвчээртэй болсон гэж хэлдэг. Тэвчээр бол хүлээлт юм. Тэвчээр гэдэг нь хүлээх зуураа эерэг, зөв, баяр хөөртэй хандлагатай байхыг хэлнэ. Энэ бол Ариун сүнсний үр жимс бөгөөд Бурханд итгэсэн хүмүүс ямар ч нөхцөл байдалд байсан хамаагүй өгөгддөг. Тэвчээртэй хүн тайван байдаг, яагаад гэвэл тэнгэрлэг Ааваас нь хэрэгцээтэй хангамж ирнэ гэдэгт итгэдэг.

Бид Бурханы төлөвлөгөө яг одоо бидний амьдралд тохиолдоосой гэж хүсдэг. Гэтэл Бурханы төгс төлөвлөгөөнд хугацаа хэрэгтэй бас тэвчээр шаардагдана. Бурхан бидний цагийн хуваарийн дагуу ажилладаггүй. Бид болохоор яарч сандарч байдаг, харин Бурхан тийм биш. Тэр хийх ажилдаа цаг гаргадаг бөгөөд сайн бодож, тунгааж бас тааруулж байж нарийн нандин ажлаа хийдэг.

Бид бол Бурханы гайхалтай бүтээл. (Эфэс 2:10) Тэр бол Зохион бүтээгч бөгөөд таны амьдралд гайхалтай зүйлийг урлан бүтээх болно. Бурханы цаг бол Түүний бяцхан нууцын нэг юм. Библийн амлалтууд дээр Тэр хэзээ ч оройтдоггүй бас миний олж харснаар хэзээ ч яардаггүй Бурхан гэж хэлдэг. Та юу ч хийж байсан Бурханыг битгий яаруул. Би таныг хүлээх зуураа аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна.


Та очих газар хүртэлээ аз жаргалтай байж сур.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon