Гайхамшгуудыг үйлдэх

Өөр нэгэнд нь гайхамшгуудыг үйлдэх, – 1 Коринт 12:10

Есүс маш олон гайхамшгуудыг үйлдэж байсан. Жишээ нь: Тэр усыг дарс болгож (Иохан 2:1-10 харах), бяцхан хүүгийн өдрийнх нь хоолоор нь цугларсан олон түмнийг хооллож, тэр ч бүү хэл өчнөөн сагс дүүрэн өвдөл цөвдлүүд үлдсэн байсан билээ (Иохан 6:1-13 харах). Төрөл бүрийн гайхамшгуудыг үйлдэж байснаас цөөхнийг нь дурдвал хангамжийн гайхамшгууд, эдгэрлийн гайхамшгууд, муу сүнснээс чөлөөлөгдөхийн гайхамшгууд гэх мэт.

Дэйв бид хоёр олон жилийн турш маш олон гайхамшгийг үзсээр ирсэн юм. Бие махбод эдгэрлийн, олон жилийн хүлээснээс чөлөөлөгдөх гэх мэтчилэн гайхамшгуудыг бид үнэхээр харсаар ирсэн. Бид бас хангамжийн гайхамшгуудыг харсан. Бурхан биднийг, манай үйлчлэлийг үнэхээр ер бусын арга замаар хангаж байсан мөчүүд бидэнд байсан бөгөөд нөхцөл байдалд Бурхан Өөрийн биеэр оролцож, хэрэгтэй байгаа зүйлээр хангаж байсныг бид мэддэг.

Гайхамшгууд гэдэг нь тайлбарлах боломжгүй, жирийн арга замаар тохиолдох боломжгүй зүйлүүдийг хэлдэг. Бид бүгд амьдралынхаа төлөөх гайхамшгуудад Бурханд итгэх хэрэгтэй. Гайхамшгуудын бэлэг бидэнд боломжтой байхад жирийн амьдралаар амьдрах явдалдаа сэтгэл тань бүү хангалуун байг. Таны болон хүмүүсийн амьдралд Бурхан гайхамшгуудыг үйлдэхийн төлөө Түүнээс гуйж, найдан хүлээ. Улаан Тэнгисийг хуваасан Тэр Бурхан өнөөдөр танд туслахыг хүсэж байна.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Энгийн зүйлд сэтгэл тань бүү хангалуун байг, харин ер бусын зүйлийг найдан хүлээ.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon