Даниелын онц эрхэм чанарыг мөшгө

Даниелын онц эрхэм чанарыг мөшгө

Тэгэхэд өнөөх Даниел ер бусын сүнстэй тул сайд, аймгийн захирагчдаас тодорч, улмаар хаан түүгээр бүхэл хаанчлалыг захируулахаар төлөвлөж байв. — Даниел 6:3

Библид Даниелыг «гойд сайн сүнс»-тэй хүн гэж дүрсэлсэн байдаг. Тэрээр өөрөөс нь ямар ч үнэ төлөөс шаардсан бай, Бурханыг амьдралаараа алдаршуулахын тулд амьдардаг байв.

Даниел Бурханд хайртай бөгөөд Түүнд чин үнэнчээр үйлчлэхдээ мятаршгүй нэгэн байсан. Үр дүнд нь Бурхан түүнд хааны тааллыг өгч, энэ нь түүнийг тэр газар нутгийн бусад удирдагч захирагчдаас өндөр тушаалд дэвшихэд хүргэдэг. Гэхдээ түүний Бурханыг гэсэн итгэл үнэмшил бас шалгагдсан.

Хаан Даниелыг онцгойгоор таалсан явдалд захирагчид дургүй байв. Иймд тэд хааныг аргандаа оруулж, гуч хоногийн турш хаанаас өөр бурханд залбирч мөргөхийг хориглосон тушаал гаргуулан, хаанаар гарын үсэг зуруулж амжив. Тушаалыг зөрчинө гэдэг нь арслантай нүхэнд хаягдана гэсэн утгатай байв.

Даниел энэ тушаалаас болж итгэлээсээ эргэж няцаагүй. Тэр Бурханд зориулсан итгэлээ хэрхэн сахих талаар илүү их санаа тавьж байв. Та энэ түүхийг мэддэг бол Бурхан түүнийг хамгаалж, төгсгөлд нь алдаршсаныг мэдэж байгаа байх.

Таныг ч гэсэн үүн шиг гойд сайн сүнсээр амьдрахыг уриалж байна. Амьдралынхаа бүхий л талбарт Бурханы төлөө амьдарна гэж шийдэгтүн. Ингэвэл та өөрийнхөө жинхэнэ зорилгыг биелүүлж, яг Даниел шиг хийсэн бүхнээрээ Бурханыг алдаршуулах болно.


Залбирлын эхлэл

Эзэн, би Даниел шиг өөрийгөө гойд сайн амьдрахад зориулах болно. Хийж байгаа бүхнээрээ Танд чин сэтгэлээсээ үйлчлэхийн тулд надад «гойд сайн» сүнсийг суулгаж өгөөч.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon