Түүний дүр төрхөөр хэвээр бүтээгдсэн

Түүний дүр төрхөөр хэвээр бүтээгдсэн

Та нарт сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг (Өөрийн ирэх өдөр хүртэл) хүртэл (сайн ажлыг) төгс болгоно гэдэгт би бат итгэж байна. — ФИЛИППОЙ 1:6

Библийн дагуу Бурхан бол Шаварчин, бид шавар юм. (Ром 9:20-21) Бид анх Эзэн дээр ирэхдээ хатуу шавар шиг хэвэнд оруулахад хэцүү, эсвэл амархан байдаг. Бурхан биднийг шавар ваар хийдэг эргүүлэгтээ хийж, дахин шинээр бүтээж эхэлдэг бөгөөд Бурханы бидэнд өгсөн гайхалтай амьдралыг бид олж хардаг.

Заримдаа биднийг хэвэнд оруулах үйл явц тухгүй байдаг. Яагаад хэцүү байдаг гэхээр Бурхан эхлээд хэрэггүй зүйлүүдийг хуулж авдаг бөгөөд энэ нь Бурханаас холдуулдаг зүйлс юм. Тэр биднийг хайрлангаа ажлаа хийсээр, муу хандлагыг тайрч аваад, буруу бодлыг авч, биднийг шинээр бүтээдэг. Тэгснээр бид Түүний Хүү Есүс шиг болж өөрчлөгддөг.

Өөрөө өөртөө урам хугарах хэрэггүй, учир нь бид хараахан очоогүй байгаа. Бурхан бидний амьдралд ажлаа хийсээр бид Бурхантай улам ойртсоор байна. Өдөр тутмын амьдралдаа баяр хөөртэй бай, Бурхан таныг хэвэнд оруулж байгаа. Ваарчинд ажлаа хийх боломж өг, Тэр хамгийн сайнаараа ажлаа хийх болно гэдэгт итгэ.


Та Бурханд итгэснээр Тэр хамгийн сайнаараа ажлаа хийх болно, тэгээд Тэр таны амьдалд хэрэгтэй бүх зүйлийг хийж өгнө.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon