Ерөөлийн амьдралаар амьдрах нь

Ерөөлийн амьдралаар амьдрах нь

Тиймээс бид боломжтой үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе. — Галат 6:10

Христэд итгэгчид бид бусдын амьдралыг өөрчлөн нөлөөлөх агуу боломжтой гэдэгт би итгэдэг. Үйлчлэлийн амьдралын минь туршид заавар зөвлөмж хэрэгтэй олон хүнд Түүний үгийг хуваалцах боломжийг Бурхан надад олгосон.

Гэхдээ Бурхан энэ онцгой боломжийг зөвхөн надад зориулж бэлдсэн гэж би боддоггүй. Хэн нэгэнд нөлөөлөх чадвар хүн бүрт бий. Бусадтай холбоо тогтоохын тулд цаг зав гаргаж, хэн нэгний амьдралд хөрөнгө оруулалт хийснээр та өөрийнхөө болон тэдний амьдралын ертөнцөд нөлөөлдөг.

Галат 6:10 Бурханы бидний замд учруулсан хүн бүрт «ерөөл болоорой» гэж хэлсэн. Бид бусдад ивээл ерөөл болж, тэднийг итгэл дотор босгон байгуулж, бусадтай холбоо тогтоохоос айлгүй, хайр дотор үнэнийг ярихаар дуудагдсан.

Бурхан биднийг амьдралдаа жирийн үзэгч төдий байхаас илүүг хүсдэг гэж би итгэдэг. Тэр биднийг чин сэтгэлээсээ бусдыг хайрлаж, тэдний амьдралд өгөөмрөөр туслах хүсэлтэй хүмүүс байгаасай гэж хүсдэг. Бид Есүсийн нэрээр бусдыг босгон байгуулах хэрэгтэй. Ингэснээр тэд өсөж, бүр илүү олон хүнд хүрэх болно.

Таныг мэдсэн ч бай, мэдээгүй ч бай хэн нэгэн таныг ажиглан харж байгаа. Хүмүүс таны хэрхэн амьдарч буйг харж, нөлөө авч байдаг. Тэд таны өдөр тутмын үйлсээс Бурханы хайрыг олж харах хэрэгтэй.

Бидэнд алдах үе байдаг. Энэ үед Бурханд уучлалт өршөөлийнх нь төлөө талархаж болно. Гэвч зарим хүмүүст Бурханыг гэрчилж, харуулах цорын ганц арга зам нь бид өөрсдөө байх тохиолдол олон удаа гардгийг ухаарах ёстой.


Залбирлын эхлэл

Бурхан минь, Таны хайраар бусдад тусалж, хэн нэгнийг ерөөж нөлөөлөх боломжийг өдөр бүр Та надад өгдөг. Бурханд төвлөрсөн амьдрал ямар байдгийг бусдад харуулан, тэдэнд ерөөл ивээл болж амьдрахыг хүсэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon