Есүсийн нэрийн онцгой хүч чадал

Есүсийн нэрийн онцгой хүч чадал

Тиймээс ч Бурхан үлэмжийн дээдээр Түүнийг өргөмжилсөн бөгөөд алив нэрээс дээд нэрийг Түүнд соёрхов. Энэ нь Есүсийн нэрд тэнгэр, газар дээр, газрын доорх бүгд өвдөг сөгдөж, Бурхан Эцэгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж хэл бүхэн хүлээн зөвшөөрөхийн учир ажээ. — Филиппой 2:9–11

Христэд итгэгчдийг оролцуулаад олон хүн Есүсийн нэрэнд байдаг агуу их хүч чадлын талаар ямар ч ойлголтгүй явдаг.
Та өмнө нь нэрний хүч, ач холбогдлын талаар та бодож байсан уу? Хүний нэр өөрийг нь төлөөлж, түүний зан чанарынх нь илэрхийлэл болсоноороо түүнийг бусад бүх хүнээс ялгаж өгдөг. Бид хэн нэгнийг нэрээр нь дуудахад тэр хүний талаар ямар нэг зүйлийг илэрхийлж байдаг.

Үүнтэй адил бид Есүсийн нэрийг дуудахад зүгээр нэг нэр хэлж байгаа хэрэг биш. Бид хүч чадлын бодит биелэл болсон нэрийг тунхаглаж буй хэрэг. Энэ бол хүний хүч чадал бус харин Бурханы бүх хүч чадал ба эрх мэдлийг тусгасан нэр юм (Колоссай 2:9–10).
Бид энэ нэрийг хэлэхэд Хувь хүнийг нь дүрсэлж байна. Есүс нь «Аврагч» гэсэн үг бөгөөд бидний төлөө үйлдсэн үйлсийнх нь дагуу бид Түүнийг ингэж дууддаг. Тэр биднийг гэм, бүтэлгүйтэл, дутагдал болон Өөрийнх нь хүсэлд нийцдэггүй нөхцөл байдлаас авардаг (Maтай 1:21).

Олон хүн сүнслэг хүч чадлыг мэдрэхийг хүсдэг. Гэхдээ тэд энэ хүч чадлыг авахын тулд Есүсийн нэрийг итгэлээр дуудах ёстойг ойлгодоггүй. Энэхүү гайхамшигтай нэрийг Түүнд итгэдэг хүмүүст зориулж өгсөн юм. Бурханы хүүхдийн хувьд өнөөдөр Түүний нэрийг дуудаарай.


Залбирлын эхлэл

Бурхан Аав аа, амьдралынхаа аливаа нөхцөл байдал дээр би Есүсийн нэрийг итгэлээр тунхаглаж байна. Таны Хүүгийн аврах хүч чадлын төлөө Танд талархаж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon