Есүс шиг уучилж сур

Есүс шиг уучилж сур

Есүс – Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. — Лук 23:34

Согтуугаар машин жолоодож, тээврийн осол гаргаж, нэгэн залуугийн эхнэр хүүхэд хоёрыг үхэлд хүргэсэн өсвөр насны хүүхдийн тухай би сонссон юм. Тэр залуу, Бурхан өөрөөс нь осол гаргасан хүүхдийг уучлахыг хүсэж байгааг мэдэж байсан бөгөөд маш их залбирсны эцэст Бурханы хайрыг өөрөөрөө дамжуулан залууд хүргэхийг зөвшөөрчээ.

Тэр залуу хэрхэн Есүс шиг уучлахыг мэддэг нэгэн байв. Тэрээр залуу хүү бас сэтгэлдээ шархтай хоцорсон бөгөөд түүнд эдгэрэл хэрэгтэй байгааг ойлгосон юм.

Хүмүүс биднийг гомдоож, шархлуулах үед зөвхөн тэдний бидэнд хийсэн зүйлийг харахын оронд тэд өөрсдөдөө ямар хохирол учруулж байгааг харж сурах хэрэгтэй. Учир нь шархалсан хүмүүс бусдыг шархлуулдаг. Үндсэндээ хүн хэн нэгэн хүнийг гомдоох үед өөрийгөө дор хаяж тэр хэмжээнд хохироож, үр дүнд нь зовох магадлалтай байдаг. Тийм учраас Есүс загалмай дээр цовдлогдон тарчилж байхдаа Өөрийг нь цовдолсон хүмүүсийн төлөө «Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна» гэж залбирсан.

Энэ бол итгэхийн аргагүй гайхамшигтай уучлал. Энэ үнэн өнөөдөр танд урам зориг өгөх болтугай. Бид бүгд Есүс шиг уучлахыг хичээх хэрэгтэй.


Залбирлын эхлэл

Эзэн, хүмүүс намайг шархлуулах үед өөрийнхөө өвдөлт, шаналлыг өнгөрөөж, харин тэдний зовлон шаналлыг олж харахад минь туслаач. Есүс шиг хайрлаж, бусдыг уучлахад минь туслаарай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon