Жижиг зүйлсийг анхаарч бай

Жижиг зүйлсийг анхаарч бай

Тиймээс та нар үйлддэг шигээ л нэг нэгнээ тайтгаруулж, нэг нэгнээ барьж, байгуулагтун (хүчирхэгжүүлэх, бэхжүүлэх). — 1 Тесалоник 5:11

Нэг өдөр намайг албан байгууллагын байр луу орж байхад хажууд явсан залуу надад хаалга онгойлгож өгсөн юм. Түүнд талархахад тэр мишээж «Та бол миний хаалга онгойлгож өгсөн тав дахь хүн бөгөөд над руу инээмсэглэсэн эхнийх, харин талархсан хоёр дахь хүн нь байлаа» гэсэн юм.

Би дахин инээмсэглээд түүнд талархсан. Дараа нь би бидэнд танихгүй хүн хаалга онгойлгох мэтийн жижиг зүйлийг хүртэл ёс юм шиг хүлээж авах нь ямар элбэг байдаг тухай бодсон.

Хүмүүс бидэнд том зүйлс хийж өгөхөд бид сайшаах нь их боловч жижиг, шалихгүй мэт зүйлсийн төлөө бид хэр зэрэг талархдаг билээ?

Хэн нэгэн танд ямар нэгэн сайхан зүйл хийж өгөхөд нь та талархвал үүгээр тэднийг босгон байгуулж, урам зориг өгч байгаа хэрэг. Албан байгууллагын хаалган дээр таарсан яг тэр хүний адил таны талархал тэдэнд эрхэм юм.

Өнөөдөр таны суудаг автобус цагтаа ирсэн үү? Тийм бол та жоолочдоо талархсан уу? Таныг зоогийн газар хооллож байхад зөөгч нь хэлүүлэлтгүй танд аяга кофе авчирч өгсний төлөө та түүнд талархсан уу? Би энэ л санааг хүргэхийг хүссэн юм. Амьдралдаа хүмүүст талархах хандлагаа хөгжүүлээрэй.


Залбирлын эхлэл

Эзэн, хүмүүсийн хийсэн надад тустай жижиг ч гэсэн зүйлсийг анзаарч байхын тулд намайг сонор сэргэг байлгаач. Би хүний ач тусыг мэддэггүй хүн байхыг хүсэхгүй байна. Харин ч би тэднийг талархлаараа босгон байгуулмаар байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon